×
Нийгэм 18 Есдүгээр сарын 2012
Өнөөдөр оросын дорнод дахины судлалын нэг ёсны тушиг тулгуур-Монгол, буддын шашин, түвдийн судлалын хүрээлэн үндэслэн байгуулагдсны 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Оросын бүс нутгууд болон Энэтхэг, Хятад, Норвеги, Түрк, Монгол, АНУ, Японы тэргүүлэх их сургуулиудын эрдэмтэд Оросын ШУА-ийн Сибирийн салбарын тэргүүлэх хүрээлэнгийн ойг тохиолдуулан баяр хүргэхээр хотод хүрэлцэн иржээ. Ойн баярын хурал Дуурь бүжгийн театрт болов.
Японы Фукуока хот дахь БНХАУ-ын консулын газар руу утаат бөмбөг шидсэн япон залууг цагдаагийнхан баривчилсан байна. Өчигдөр энэ үйл явдал болжээ. “Киодо” агентлагийн мэдээлж байгаагаар 21 настай Юя Фудзита БНХАУ-ын консулын газрын байр руу хоёр утаат бөмбөг шидсэн байна. Дараа нь япон залуу нуугдсан боловч нэг цагын дараа цагдаагийн газар өөрөө ирж буруугаа хүлээсэн байна.
Ливан улсын иргэн Жозеф Руфаель болон түүний хамтран амьдрагч Ольга Петрова нарыг хүний наймаа хийсэн хэргээр ОХУ-ын БН Чуваш улсын Новочебоксар хотын шүүхэд шүүх болно. Тэд Ливан улс руу хоёр орос эмэгтэйг явуулсан бөгөөд тэдний нэгийг тэнд янхны газар албадан ажилуулсан гэж тэднийг буруутгаж байгаа гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа.
“Санба” хар салхинаас болж ОУ-ын Приморын хязгаарт нэг сард унах ёстой хур тундас нэг хоногт унасан гэж тус хязгаарын ус цаг уурын удирдах газраас мэдээлсэн байна. Приморын хязгаарын нийслэлд нэг хоногийн дотор 107 мм хур тундас унаснаас 87 мм нь шөнө унасан гэж цаг уурчид үзэж байна.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012