×
Нийгэм 17 Есдүгээр сарын 2012
Өнөөдөр Өмнөд Солонгосын цэргийн тэнгисчид Оросын Алс Дорнодын Владивосток хотноо «Номхон далайн флотын байлдааны гавьяа» дурсгалын мөнхийн галд хэлхээ цэцэг өргэв. Өчигдөр тэд «Чхунмугон Ли Сун Сан» эскадрын мина зөөгч хөлөг онгоц ба «Тэчхон» ачаа тээврийн хөлөгээр тус хотод очжээ.
Сирид дэлхийн соёлын дурсгалуудыг хулгайлж байна. Хэт даврагсад тэдгээрийг зэр зэвсгээр сольж байна. Эртний дурсгалуудыг хулгайлж хууль бусаар худалдах ажиллагааг тогтоон барихыг засгийн газар оролдож байна гэж Сирийн соёлын өвийг хадгалах газрын ерөнхий захирал Маамун Абдулькарим «ОДХ» радиод мэдэгдлээ Сирид иргэний дайн эртний дурсгалын хар зах зээлийн ажиллагааг гааруулав. Хэт даврагсад дурсгалуудыг хулгайлж, зэвсгээр сольж байна.
Өнөөдөр галдан шатаахыг оролдсон нэгэн этгээдийг Токиод суугаа ОХУ-ын элчин сайдын яамны хаалганы дэргэд баривчлав. Цагдаагийн газраас мэдээлснээр тэр автомашин дотроо керосин хийсэн канистрыг шатаажээ. Хүмүүс хэлмэгдсэнгүй. Элчин сайдын яманд хохирол учрсангүй. Токиогийн ойр хавийн Канагава мужид жижиг үйлдвэртэй байна гэж 57 настай эрэгтэй мэдээлэв. Ямар учраас ийнхүү оролдсон нь тодорхой биш байна.
Орос-Казахстаны хил орчмын Оренбург мужид тахь өсгэх газрыг байгуулна. Тахь онгон байгалийн нөхцөлд аль хэдийнэ үгүй болсон юм. Тахь бол зэрлэг морины нэг төрөл мөн. Оросын жуулчин, байгаль судлаач Николай Пржевальский түүнийг ХIХ зууны 2 дахь хагаст Монголд нээжээ. Харин тэжээмэл морин 64 хромосомтой байхад тахь 64-тэй нь хожим илрэв.
БНХАУ дахь японы сургуулиуд ба үйлдвэрийн газрууд эмх замбараагүй байдал болон Японы эсрэг тэмцэл хөдөлгөөнөөс болж ажлаа тур зогсоосон тухай өнөөдөр «Эн-Эйч-Кей» телевизийн сувгаар мэдээллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хятадын 85 хотод Японы эсрэг тэмцэл хөдөлгөөн үргэлжлэв. Зүүн Хятадын тэнгист Сэнкаку таван арлын гурвыг улсын мэдэлд хураасан тухай Япон зарласнаас хойш Хятадад эсэргүүцлийн жагсаал гаарав.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012