×
Нийгэм 14 Есдүгээр сарын 2012
Баренцево тэнгисийн Колгуев арлын загасчид бараг гурван метр урт аврага загас эрэг хавьд барив. Өөр нэгэн том аврага загас усанд холгуй байсаар байна. Арлын Бугрино тосгоны захиргаа өнөөдөр энэ тухай мэдээллээ. Арлын оршин суугчдын өгүүлснээр сүүлийн хэдэн өдөр загасчид эрэгт ойртож, завиудыг тойрч байсан аврага загасыг гурван удаа харжээ. Аюул тулгурсныг арлынханд анхааруулав. Үрьд энд аврага загас өрдөө харагдаагуй.
Оросын эрдэмтэд японы «Фукушима-1» АЦС-аас зүүн 500-800 км зайтай Номхон далайн баруун-хойд хэсэгт цацраг илрүүлсэн тухай өнөөдөр Алс Дорнодын бус нутгийн усан, цаг уурын судлалын хүрээлэнгийн дэд захирал Евгений Карасев мэдээллээ.
Хакасийн экспедицид оролцогчид мануулын эрэлд гарчээ. Энэ цэрлэг муур нь Казахстан, Киргиз, Монгол болон Хятадад нутагладаг төдийгүй эдгээр орнуудын Улаан номонд оржээ. Саяхныг хүртэл Хакасид манул үгүй гэж үздэг байв. Гэтэл сүүлийн хэдэн гэрэл зургууд эрдэмтдийн ойлголтыг өөрчлөхөд хүргэв. Тэд энэ ховор амьтныг хайж олохоор зориод байна. Манул нь нилээд тусгаарлагдсан газар нутагшдаг.
НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Мухаммед шүтээнийг гутаан доромжилсон гэж “Лалын шашинтнууд буруугүй” киног буруушаав. Тэр уг кино нь лалын шашинтнуудын хувьд доромжлолтой бөгөөд зориудаар үзэн ядалтыг дэгдээхээр хийсэн байна гэж хэллээ. Түүнчлэн, дипломат лалын шашинтай орнуудад эмх замбараагүй явдал гарч байгаад гүнээ түгшиж байгаагаа илэрхийлсэн гэж НҮБ- ын хэвлэлийн албанаас уламжилжээ.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012