×
Нийгэм 13 Есдүгээр сарын 2012
Лондоны нэрд гарсан Биг Бен цагийн цамхаг Элизабетын нэртэй боллоо. Хатан хаан II Элизабетын эрх барьж байгаа 60 жилийн ойг тохиолдуулан мөн цамхагийн нэрийг сольсон байна. Их Британийн парламентын доод танхим цамхагийн нэр солих саналыг энэ оны 6-р сарын сүүлээр сайшаалаа. Өчигдөр Биг Бенийн дэргэд үйлдсэн албан ёсны ёслолд парламентын гишүүд оролцов.
Сербийн эрх баригчид Косовод эрхтэн суулгасан бузар булай ажиллагааны талаар өгүүлэх шинэ гэрч этгээдийг олов. Олзлогдсон цэргийн эрхтэнийг хүчээр суглаж авахад оролцсон «Косовогийн чөлөөлэх арми» гэгчийн дайчин байсан этгээд мэдүүлэг өгөхээр шийдвэрлэжээ. Одоо гэрч этгээд Сербид хүчит хамгаалалд байна. Удахгүй түүний мэдүүлгийг хуучин Югославын хэрэг шуун таслах Олон улсын шүүхэнд шилжүүлнэ.
«Талибан» лалын радикал хөдөлгөөн афганистаны хүн амд хандан АНУ-ын эсрэг тэмцэлд бэлдэхийг уриалав. Шажинтнуудыг гомдоосон «Лалын шажинтнууд гэм зэмгүй байна» гэдэг шуугиан дэгдээсэн кино үзүүлснээс хойш өчигдөр ийн мэдэгдлийг нийтлүүлжээ. Үүний өмнө энэ киног АНУ-д үзүүлсэн тухай мэдээ Египет, Ливид сугаа АНУ-ын элчин сайдын яамдад халдах шалтгаан болов. Үүний улмаас америкийн дөрвөн иргэн амь үрэгдэв.
Хүн унтаж байхдаа амьсгалаа зогсоох үйлдэл бүхий өвчин байж болзошгүй буюу хурхиралтыг оношлон, эмчлэх мастер-класс Орос улсад анх удаагаа зохиогдов. Уг арга хэмжээг явуулах нь чухал дэлхийн шаардлагатай буйг анагаах ухааны статистик харуулж байна: дэлхийн хүн амын хагасаас илүү нь унтахдаа хурхирдаг. Таван хүний нэг нь 30 наснаас хойш байнга хурхирдаг.
Өчигдөр Сан-Францискод америкийн Apple компани iPhone 5 шинэ багажаа анх удаа үзүүлж танилцууллаа. Гаднаас харахад тэр урьдын iPhone 4s-ээс бага зэрэг урт ба ар талы нь хөнгөн цагаанаар хийжээ. Дэлгэц нь 3,5 дюймэс 4 хүртэл нэмэгдэж, мэдрэмж нь илүү сайн тод байна. Түүнчлэн тус аппарат А6 шинэ процессортэй.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012