×
Нийгэм 12 Есдүгээр сарын 2012
Японы хүрээлэн буй орчны яамнаас Фукусима мужийн АЦС-ын осолд нэрвэгдсэн хүмүүст төрөл зүйн шинжил өөрсдий нь хүсэлтээр хийх төлөвлөгөөг зарлан мэдээлэв. Шинжилгээ судалгааны зорилт цацраг ихэссэн нутагт хүн тодорхой хугацаанд байсан учир ДНК нь өөрлөгдсэн эсэхийг илрүүлэхэд оршино. Цацрагтай холбоотой генийн өөрчлөлт хорт хавдар ба өөр өвчний шалтгаан болдог. Чернобылийн АЦС-ын осол үүнийг бас нотлон харуулсан.
Япон улс 2030 он гэхэд АЦС ашиглахаас татгалзана. «Майнити симбун» сонины мэдээлснээр засгийн газар энэ долоо хоногийн шувтаргаар энэ тухай мэдээлэх бодолтой байна. Цөемийн энергиэс татгалзах төлөвлөгөө шинэ АЦС барихгүй, 40 жил ашигласан ийн станцыг жагсаалтаас гаргах, аюулгүй байдлы нь шалгасан станцын ажиллагааг сэргээх зэрэг үндсэн гурван зарчимд тулгуурлаж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд москвагийн “Сокольники” цэцэрлэгт хүрээлэнд 14 дэхь “Эквирос” олон улсын морины үзэсгэлэн зохиогдов. Оросын нийслэл хотод зохиогдсон тус үзэсгэлэн дээр туршлага солилцох, морь унах хэрэгсэл болон морины тоног худалдан авах, сэтгэл догдлуулсан морины шоуг үзэх болон зүгээр хүлэг морьдын сайхныг харах гэсэн хурдан хүлэгийн эзэд, морин заводын төлөөлөгчид, жирийн иргэд хуран цугларчээ.
Пакистаны өмнө зүгийн Карачи хотын оёдлын үйлдвэр дээр гарсан гал түймрийн улмаас 63 хүн амиа алдаж, 35 хүн түлэгдээд байна. Орон нутгийн полицын мэдээлж байгаагаар, нэрвэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй аж. Түүнчлэн, мягмар гаригт Пакистанд 213 хүний амийг авч явсан, бас нэгэн түймэр гарчээ. Түймэр нь генраторын цахилгааны оч химийн бодиснд үсэрснээс гарчээ.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012