×
Нийгэм 9 Есдүгээр сарын 2012
Хятадын Чунцин томоохон хотын Янцзы голын нэгэн салааны ус гэнэт цусан улаан өнгөөр будагдсан байна. Энэ “цусан” толбо хэдэн зуун метр үргэлжилж байна. Албан ёсны хүмүүс ямар ч тайлбар өгч чадахгүй байна. Улаан хүрэн өнгөтэй болсон ус Янцзы голын хэд хэдэн хэсэгт үзэгдэж байна гэсэн мэдээлэл ирсээр байна.
Оросын Тверь мужийн нийслэлийн “Итгэл найдвар, эргэн дурсах сайхан сэтгэлийн цэцэрлэгт” Хиросимагаас авчирсан мод, бут ургах болно. Тверийн ботаникийн цэцрлэгийн захирал Юрий Наумцев “Интерфакс” агентлагт ингэж мэдэгдсэн байна. Энэ цэцэрлэгт катальпа, вавилоны уд мод, хятадын арц болон нэгэн төрлийн чавганы мод зэргийг суулгах болно гэж Наумцев ярьсан байна.
Балба улсад зорчигч тээврийн автобус уулын өндөр хавцал руу унаж 10 хүн амь насаа алдаж, 25 хүн шархадсан байна. Орон нутгийн цагдаагийн газрын мэдээнээс иш татан Ассошиэйтед Пресс агентлаг өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Тус улсын нийслэлийг бусад хотуудтай холбодог томоохон төв замд Катмандугаас баруун тийш 200 километрт энэ осол гарсан байна.
БНАСАУ байгуулагдсны 64 жилийн ээлжит ойг хойд солонгосын ард түмэн өнөөдөр өргөн тэмдэглэж байна. Энэ баярыг тохиолдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ынд ОУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ху Зиньтао болон бусад улсуудын төрийн тэргүүнүүд болон засгийн газрын ерөнхий сайд нар баяр хүргэсэн байна.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012