×
Нийгэм 8 Есдүгээр сарын 2012
Монгол, ОХУ-ын Дэлхийн онгон байгалийн сангаас /WWF / хоёр улсын хил дамнан амьдардаг ирвэсийг хамгаалахад орон нутгийн нийгэмлэгүүдийн идэвхитэй туслалцааг авахаар шийдвэрлэсэн тухай Орос улсын Алтай-Саяны салбарын //WWF / зохицуулагч Михаил Пальцын уламжлав. Ирвэсийн тоо толгой жилээс жилд хорогдож байгаа тул онцгой хамгаалах шаардлагатай болоод байна. Экологчдын үзэж байгаагаар, хулгайн анчдаас ирвэсийг хамгаалахад дан ганц төрийн байгаль хамгаалах байгууллагын хүч хүрэлцээгүй.
Санкт-Петебург хотод Ленинградын бүслэлтэнд нэрвэгдэгсдийг дурсан санаж байна. 1941 оны 9-р сарын 8-нд германы фашистууд хотыг бүслэн авч, 900 хоног бүслэлтэнд байлгасан. Өнөөдөр, маргааш энд эмгэнэлийн арга хэмжээнүүд зохиогдох аж. Дайнд үрэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, баримтат кино үзүүлж, нилээд хэдэн үзэсгэлэн ажиллах бөгөөд концертын хөтөлбөр тоглоно. Филармоний Их танхимд ахмад дайчдад зориулсан “Лениградын концерт” тоглоно.
Өнөөдөр Хуньчунь хотод нээгдсэн Зүүн хойд Азийн аялал жуулчлалын анхдугаар форум дээр засгийн газар болон аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагааны төлөвийг хэлэлцэж байна. Туманганы өргөтгөсөн санаачлагын дагуу зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд Монгол, Орос, Өмнөд Солонгос, улсууд, БНАСАУ, БНХАУ болон НҮБ-ын Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Манай нэвтрүүлгийн «Орос орноор аялацгаая» булангаар бид та бүхнийг Орос улсын Алс-Дорнодоор аялахыг урьж байна. Дархан цаазат байгалийн энэхүү нутагт амурын бар болон гималайн баавгайн эзэмшил газрууд байхын зэрэгцээ, хадны сүг зураг болон чулуун хөшөөнүүд нь эртний хүмүүсийн амьдралын тухай өгүүлнэ. Амур мөрөн бол Алс-Дорнодын дурсгалт газруудын дэлхийн хамгийн том гол мөрний нэг юм.
Хятадын өмнөд нутагт болсон газар хөдлөлтөөс болж амь үрэгдэгсдийн тоо 90-д, шархдагсадын тоо 800-д хүрсэн байна. Баасан гаригт Гуйчжоу, Юньнань мужуудын зааг дээр 5,7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Үндсэн газар хөдлөлтөөс гадна хэд хэдэн цуврал газар доорх түлхэлт мэдрэгдсэн байна.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012