×
Нийгэм 7 Есдүгээр сарын 2012
ОУ 2030 он гэхэд 38 атомын эрчим хүчний блок барьж байгуулна гэж “Росатом” корпорацийн ерөнхий захиралын орлогч Николай Спасский өнөөдөр мэдэгдлээ. “Өнөөдрийн байдлаар манай улсад 10 АЦС-д цөмийн эрчим хүчний 33 блок ажиллаж байна. Эдний нийт хүчин чадал нь 24,2 ГВт юм.
Энэ хичээлийн жилээс Орос улсын ерөнхий боловсролын сургуулиудын дөрөв дүгээр ангийн бүх сурагчдад “Шашны соёлуудын болон ёс зүйн үндэсүүд ” хичээл сургалтын хөтөлбөрт орж байна. Сурагчид Орос улсын уламжлалт шашнууд болох үнэн алдартны, иудаизм юм уу, буддын шашныг сонгон судлах юм. Түүнчлэн, бүх шашнууд болон ёс зүйн үндэстэй танилцуулах хичээлийн курс бас бий юм.
1812 оны 9-р сарын 7-ны өдөр. Алдарт цэргийн жанжин Михаил Кутузовын ярьснаар, “оросын цэрэг дайчдын баатарлаг гавъяа, эрэлхэг зоригийн мөнхийн дурсгалын өдөр “ болсон аж. Тэр үед эртний Бородино тосгоны орчимд түүний удирдсан оросын арми Наполеоны цэргүүдтэй тулалдсан юм. ”Олзлогсод хаана байна?
Хил дагуух гол мөрнийг ашиглахдаа олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай гэж Узбекстан улсын ерөнхийлөгч Ислам Каримов үзэж байна. Тэрээр Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна.
Эх байгалдаа энэ шувууд хорьхон толгой л үлдсэн юм. Эдгээр нь стерх буюу цагаан тогоруунууд юм. Энэ маш ховор жигүүртнийг Олон улсын болон ОУ-ын Улаан номд бүртгэж авсан юм. Өсөж том болсон дэгдээхэйнүүд энэ намар Энэтхэг улсад өвөлжихөөр нисэх юм.
Хятадын баруун-өмнөд хэсэгт газрсан газар хөдлөлтийн улмаас 43хүн нас баржээ. 150 гаруй хүн янз бүрийн зэрэглэлээр шархадсан байна гэж ХМХ-үүд уламжилж байна. Хятадын Юньнань болон Гуйчжоу мужид хоёр хүчтэй газар хөдлөлт болжээ. Одоогийн байдлаар, сүйрлийн дүүргүүүдэд аврагчдыг илгээгээд байгаа аж. Газар хөдөлтийн улмаас 20 мянга орчим сууцны байр эвдэж сүйтжээ.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012