×
Нийгэм 6 Есдүгээр сарын 2012
Дэлхий дээр 775 сая орчим хүн уншиж, бичиж чадахгүй байна. Бонн хотод тараасан ЮНЕСКО-гийн мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. Бичиг үсэг үл мэдэгчдийн гуравны хоёр нь охид, эмэгтэйчүүд байна. Тэдний ихэнх нь Өмнөд болон Зүүн Ази, Африк тивд амьдарч байна. Дэдхий дээр амьдран суугаа 122 сая хүүхдүүд бичиг үсэг огт мэдэхгүй байна.
Африкийн орнууд агааргүй орон зайг эзэмшихэд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчдаас хараат байхгуйн тулд өөрсдийн сансрын агентлагийг байгуулна. Ийм зорилтыг өнөдөөр Суданы нийслэл Хартумад хуралдаж байгаа Африкийн орнуудын холбооны харилцаа холбооны сайд нарын хуралдаан дээрээс гаргав. “Африк нь өөрийн сансрын агентлагтай байх ёстой” гэж Суданы ерөнхийлөгч Омар аь-Башир хоэр хоног үргэлжлэх чуулганыг нээхдээ хэлэв.
ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Владивостокт болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор явахын өмнө өчигдөр маш ховордсон цагаан тогруунуудыг аврах оросын шувуу судлаачдын “Итгэл найдварын нислэг” туршилтад оролцсон байна. Энэ тогруунууд устаж үгүй болох аюулд хүрээд байгаа юм. Эдгээр шувууд өөрийн толгойлогчоо гэж тооцож байгаа мото дельта планыг Путин жолоодож гурван удаа нислэг үйлдсэн байна.
АНД-н бүс нутгийн ДХУ-ын долоо хоног явагдаж байгаа Владивосток хотод Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирлээ. Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /АНДЭЗХА/ ДХУ-ын төрийн тэргүүн нарын хуралдаан баасан гаригт эхлэнэ. Төрийн тэргүүн нарын уулзалтын өмнө Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин оросын Russia Today телевизийн сувагт ярилцлага өгч, америкийн Tne Wall Street Journal сэтгүүлд өгүүлэл нийтлүүлжээ.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012