×
Нийгэм 3 Есдүгээр сарын 2012
Цэргийн сэтгүүлч Нина Коледнева Читад 1945 оны 8-р сард Квантуны армийг бут цохиход оролцож явсан Забайкальскийн фронтын дайчдын дурсамжуудаар “Цахилгаан шидэлт. Японтой хийсэн дайн” баримтат эмхэтгэл гаргалаа.
Хятадын Сычуань муж үерт автагдаад байна. Дөрвөн өдрийн турш тэнд усархаг бороо оржээ. Хэдэн арван хотууд усанд автажээ. Эвдэрч, нурсан байшин барилгуудын тоо хэдэн мянгад хүрч, 650 мянган хүн хохирол амсааад байна. Бороо орсоны улмаас газар нуржээ. Түүнчлэн, байгалийн сүйрлийн улмаас усан цахилгаан станц гэмтэл авчээ. Тус мужийн хөдөө аж ахуйд хүчтэй хохирол учирчээ.
Орос улсад өнөөдөр терроризмтэй тэмцэхэд эвлэлдэн нэгдэх өдрийг тэмдэглэж байна. Найман жилийн өмнө энэ өдөр Хойд Осетид террористуудын гарт сургуулийн сурагчид, тэдний эцэг, эх, багш нар барьцаалагдсан юм. Беслан хотын нэгэн сургуулийн биеийн тамирын зааланд алан хядагчид дэлбэрэх бодис тавьж гурван өдрийн турш нэг мянга хоёр зуу гаруй хүнийг барьцаанд байлгасан юм.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012