×
Нийгэм 2 Есдүгээр сарын 2012
АНУ - ын Флорида мужийн Форт-Пирс хотын ойролцоох далайн эрэг дээр 22 халим загас хаягджээ. Малын эмч тэдний дөнгөж тавынх нь амийг аварчээ. Амьд гарсан загаснуудыг мал эмнэлгийн сэхээн амьдруулах төвд хүргэжээ. Гринд төрлийн халим загас нь 8,5 метрийн урттай бөгөөд дунджаар нэг тонн орчим жинтэй. Тэдгээр нь хамгийн ухаантай загасанд тооцогддог бөгөөд гол төлөв усны гүнд амьдардаг.
9-р сарын 1-2 - ний өдрүүд хоорондоо түүхэн чухал үйл явдлаар холбоотой. 1939-1945 онуудын Дэлхийн хоёрдугаар дайн эхлэж, дууссан өдрүүд. Уг дайнд 72 улс орон оролцсон /тэдгээрт манай бөмбөрцөгт амьдарч байсан хүн амын 80 % байсан/ бөгөөд хоёр бүлэгт нэгдсэн байв.
Өнөөдөр Орос улсын иргэд Дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхэн тэмдэглэлт өдрийг тэмлэглэж байна. 67 жилийн өмнө 1945 оны 9-р сарын 2 - нд фашист Германы холбоотон байсан милитарист Япон бууж өгсөн тухай актанд гарын үсэг зурсан юм.
Орс улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Бородины тулалдааны 200 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Ёслолын арга хэмжээнүүд Москва орчмын Бородинод болно. Европын түүхийг өөрчилсөн 200 жилийн түүхт ойн арга хэмжээнд Франц, Австри, Польш болон Европын бусад орнуудын хүндэт зочид оролцох юм.
Өнөөдөр Москвагиий Кремлийн цагийн дуун дор Улаан талбайд V дахь “Спасская башня” цэргийн – хөгжмийн наадам эхэллээ. Уг арга хэмжээнд Хятад, Сингапур, Итали, Франц, Грек, Их Британь зэрэг нийт 12 орны 200 гаруй хамтлаг оролцож байна. Оро улсын 12 найрал хөгжим төлөөлж байна.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012