×
Нийгэм Есдүгээр сар 2012
Гуантанамогийн барууны орны сүүлчийн хоригдол тус баазийг орхин одлоо. Энэ бол канад улсын иргэн Омар Хадр бөгөөд тэрээр энэ шоронд 2002 онд орсон юм. Тэрээр 15 настай байхдаа Афганистанд баригдсан юм. Америкийн цэргийг алсан гэж өөрийгөө буруутгасан Хадр канадын шоронд ялаа үргэлжлүүлэн эдлэх юм. Хадр Торонто хотод төрсөн боловч бага нас нь Пакистан, Афганистан улсуудад өнгөрсөн юм.
Голландын далай судлаач Виллем Баренцийн 4 зууны өмнө Шинэ Газрын эргийн ойролцоо живсэн далбаат онгоцыг эрэх эрдэм шинжилгээний экспедицийнхэн аяндаа гарлаа. Эрдэмтэдийн суусан “Алдан” судалгааны хөлөг онгоц ОУ-ын хойд нутгийн Архангельск хотын боомтоос өчигдөр гарсан байна. Гурван долоо хоногийн турш 12 хүн Спорый хошууны эрэг орчмын усны 40 метрийн гүнд хөлгийн хэсгийг эрж хайх юм.
Ургац хураалттай холбоотой ардын эртний “Чхусок” баярыг БНАСАУ-д тэмдэглэж байна. Энэ өдөр өглөгч Эх дэлхийдээ баярлаж талархаснаа илэрхийлж, өвөг дээдсийнхээ шарилын газар очиж, бурхан болсон эх эцгээ дурсан санаж дурсгалын ёслол үйлддэг байна. Оршуулгын газраас ирснийхээ дараа гэртээ баярын ширээ засаж гахайн махаар хийсэн шорлог, шар буурцагны үрэн хачиртай цагаан будааны талханцар иддэг байна.
Интернетийн сүлжээнд оросын сегмент бий болсон өдрийг өнөөдөр “бүх дэлхийн аалзны тор”-ыг ашиглагчид тэмдэглэж байна. IT Infoart Stars компани 1998 оны 9-р сарын сүүлчийн өдөр сүлжээг ашиглаж байгаа оросын хэрэглэгчдийг тоолохыг санал болгосон ба тэр үед 1сая хэрэглэгчтэй байсан байна.
Өнөөдөр 9-р сарын 30-нд Олон улсын орчуулагчдын өдрийг тэмдэглэж байна. Бичигэн болон аман орчуулгын мэргэжлийн баяр болох Олон улсыг орчуулагчдын өдрийг Олон улсын орчуулагчдын холбоон \FIT\ 1991 онд байгуулсан юм.
Дэлхийн гэрэл зургийн техникийн томоохон үйлдвэрлэгчийн нэг америкийн Kodak компани бүтээгдэхүүнээ хэрэглэгчэд тусад нь худалдахаа болих юм. Компанийн захирлуудын зөвлөлийн мэдээлснээр тэр пүүс компанийн хэрэглэгчдийг үйлчлэх юм. Эдүгээ урьд хамгийн том гэрэл зургийн техник үйлдвэрлэгч байсан компани оршиж ажиллахын төлөө тэмцэж байна. Өнгөрсөн онд Kodak хөрөнгийнхөө бараг 90 хувийг алдаж, дампуурснаа арга буюу зарлан мэдээлсэн билээ.
Өчигдөр Улсын дум ОХУ-д ажлын шугамаар ирсэн гадаадын иргэдийн сургалтын талаар гарсан саад тотгорыг арилгах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав. Баримт бичгийг батлавал ОХУ-д ажлын визээр ирсэн гадаадын иргэн боловсролын байгууллагад саадгүй суралцаж, чөлөөт цагаараа ажиллах эрхтэй болно гэж ТУХН-ийн хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн дэд дарга Дмитрий Саблин мэдээлэв.
«Сэлэнгэ-2012» орос-монголын цэргийн сургуулийн идэвхтэй үе өнөөдөр Буриадад Дорнод цэргийн тойргийн буудлагын Бурдуны талбарт дууслаа. Энэ удаагийн сургуулийн явцад шинэ арга барилыг хэрэглэв. 1-рт Су-25 дайрагч онгоц ба байлдааны нисдэг тэргүүдийг оролцуулан сөнөөгч онгоц ба армийн нисдэг техникийг хэрэглэжээ.
Сирийн засгийн газрын цэрэг босогч гэгчдийг Дамаскын орон сууцны гурван хорооллоос шахан зайлуулж дууслаа. Хотын захиргааны мэдээлснээр лхагва гаригт жанжин штабын байшинг дайрсан «Ансар аль-Ислам» радикал бүлгийн гишүүд устгагдсан террористуудын дотор байна.
Түвдээс германы фашистууд 1930-аад оны үед хулгайлсан Будда бурханы “төмөр” барималыг солирын хэлтэрхийгээр хийсэн байжээ гэж британын “Гардиан” сонин өнөөдөр бичсэн байна. Энэ баримлыг маш нарийн судлаж үзсэн эрдэмтэд түүнийг зөвхөн солирын найрлагад элбэг байдаг никелиэр баялаг төмрөөр хийснийг тогтоосон байна.
Британийн бизнес эрхлэгч Нил Хейвудийн нас барсны шалтгааны албан ёсны хувилбар эргэлзээтэй байна гэж хятадын шүүх эмнэлгийн шинжээч, БНХАУ-ын шүүх, анагаах ухааны холбооны дэд захирал Ван Сюэмэй үзэж байна. Албан ёсны хувилбараас харахад түүнийг өнгөрсэн оны намар хятадын томоохон Чунцин хотод циантай калиараар хордуулжээ.
АНУ-д «Лалууд буруугүй» гэдэг өдөөн хатгасан киноны продюсер Накула Бассели Накулаг баривчласан тухай Лос-Анжелес хотын прокурорын газраас мэдээлэв. Урьд санхүүгийн гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн Накула шоронгоос хугацаанаас өмнө суллагдсан болзолыг зөрчсэн гэж үзэж байна. Түүнийг 2011 онд ял эдлэлтийг хянах газрын тусгай зөвшөөрөлгүйгээр интернет хэрэглэхгүй болзлоор 2011 онд сулласан билээ. Энэ киног зохиогоогүй.
Сайхан мэдээ сонсмоор байна уу? За тэгвэл сонс! 2013 онд онцгой авьяастай хүүхдүүд төрнө гэнэ дээ! Генийн түүхийг арваад жил судлаж байгаа москвагийн эрдэмтэн Евгений Виноградов ингэж үзэж байгаа юм байна. Энэ хугацаанд тэрээр маш авьяаслаг бараг 20 мянган хүний намтарыг судлаад ихээхэн сонин дүгнэлтэд хүрсэн байна.
Мансууруулах бодистой тэмцэх Оросын холбооны тусгай газрын захирал Виктор Иванов Афганистанд НАТО-гийн хүчин мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй хийж буй тэмцэлд хайхрамжгүй хандаж байгаад харамсаж байна. Иванов өнөөдөр Душанбед мансууруулах бодистой тэмцэх Афганистан, Пакистан, Орос, Тажикистаны тусгай газруудын тэргүүн нарын уулзалт дээр үг хэлэв. Уулзалтаар афганистаны мансууруулах бодисын тээвэрлэлттэй хамтран тэмцэх үйл ажиллагааг авч үзэж хэлэлцэв.
Өнөөдөр Хятадад Күн зийн мэндэлсний өдрийг тэмдэглэж байна. Хятадын сэтгэгч, гүн ухаантан Күн зи манай эрний өмнөх 551 он орчимд түшмэлийн гэр бүлд төржээ. Күн зийн сургааль хятадын сэтгэл зүй, гэр бүлийн дэг ёс төлөвшүүлэхэд багагүй хувь нэмэр оруулав.
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн зарлигаар Ерлан Идрисовийг БНКазахстан Улсаас АНУ-д суугаа элчин сайдын албан тушаалаас нь чөлөөлж ГХ-ийн сайдаар томилов. Идрисов 2011 оны 4-р сараас хойш ГХЯ-ыг тэргүүлж байсан Ержан Казыхановыг орлов. Төрийн тэргүүний зарлигаар Казыхановыг Казахстаны ерөнхийлөгчийн туслахаар томилсон юм. Энэ долоо хоногийн эхээр ерөнхий сайд Карим Масимовын өргөдөлтэй холбогдуулан түүнийг ба засгийн газрыг огцруулсан билээ.
Египетэд Саккар дахь Жосерын дэлхийн эртний пирамид эвдрэн нураж байгаатай холбогдуулан тугшуур зарлав. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр хамгийн эртний пирамид бурмесен нурах аюул тулгарсан. Хун төрөлхтөн эртний хосгуй дурсгалаа алдаж мэднэ. Египетийн хувьсгалт залуучудын эвлэлийн аялал жуулчлал, эртний дурсгалын хороо ЮНЕСКО-гоос тусламж гуйх бодолтой байна гэж өнөөдөр орон нутгийн хвлэл мэдээллийн хэрэгслууд уламжлав.
Өнөөдөр 9-р сарын 27-нд дэлхийн тэнгисийн өдрийг тэмдэглэж байна. Түүний зорилго тэнгис далайн биологийн ба байгалийн нөөцийг хойч үеийнхэнд хадгалахад оршино. Биологийн олон төрлийг хамгаалахаас гадна тэнгис далайн тээвэрлэлтийн аюулгуй байдлыг хангах, далдуур агнууртай тэмцэх, усан зайг нефтиэр бохирдуулахаас хамгаалах, тэнгис далайн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг хурц асуудал тулгарсныг Дэлхийн тэнгисийн өдөр зааж байна.
Казань хотод болж байгаа Бүх оросын дорно дахиныг судлаачдын их хуралд 400 гаруй эрдэмтэд цуглараад байна. Татарстан улсын нийслэлийг дорно дахиныг судлаачдын ээлжит уулзалт болох газраар тохиолдолоор сонгож аваагүй юм.
9-р сарын 28-наас 10-р сарын 2-ны хооронд Москва хотод “Гэрлэн цагираг” олон улсын 2-р наадам болно. Таван өдрийн турш оросын нийслэл мянга мянган өнгийн гэрлэн галаар гэрэлтэх болно.
«Гэмгүй лалын шажинтнууд» кино лалын шажинт улсууд төдийгүй АНУ-ыг доромжлосон гэж Барак Обама узэж байна. Гэсэн ч АНУ-ын ерөнхийлөгч НҮБ-ын ЕА-ейн гишүүдийн өмнө үг хэлж, Үндсэн хуулиар батласан чөлөөтэй хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх мөн кино үзүүлсний хор уршгаас америкийн оршин суугчдын хүвьд илүү чухал гэж мэдэгджээ.Энэ нь шуугиан дэгдээсэн киног АНУ-д сүлжээнээс арилгаж зайлуулахгуй гэсэн үг.
Аляскийн эрэг орчимын Алеутын арлуудад урьд шөнө 6,9 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлтийн голомт нь Арматигнак арлаас 63 километрийн зайд 40 километрийн гүнд байсан гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн байна. Палмерад байрладаг цунамигаас урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээс харахад хүчтэй газар хөдлөлтөөс болж цунами үүсэхгүй юм байна.
Буриад улсын хууль сахиулах байгууллагынхан цагаачлалын хуулийг зөрчсөн 85 зөрчлийг илэрүүлжээ. Хууль бусаар цагаачилсан буюу хил нэвтэрсэн, тус бүс нутагт хууль бусаар ажиллаж байгаа гадаадын ажилчдыг илэрүүлэх зорилгоор явуулсан шуурхай ажиллагааны явцад эдгээр зөрчлийг илэрүүлсэн байна. Эрхүү-Читийн холбооны чанартай гол зам, Монгол улс руу явдаг зам, мөн хойд чиглэлийн замууд дээр жижүүр гаргасан байна.
Швейцарын шүүх улс орныхоо гурван иргэнийг пакистаны эрдэмтэн Абдула Кадир Ханы бүлгийн ажиллагаанд хамрагдсан ялаар шоронд хоёр жилээс дөрвөн жил хоёр сар хүртэл хориж шийтгэх тогтоол гаргав. Хэсэг эрдэмтэн цөмийн технологийг Иран, БНАСАУ, Ливи улсуудад дамжуулж өгсэн аж. «Ройтер агентлагийн мэдээлснээр яллагдсан Фридрих Тиннер болон түүний хоёр хүү Марко, Урс нар бол хурилдуураар ураныг баяжуулж байсан инженерүүд юм.
Египетийн «Аль-Ватан» сонины газраас өнгөрсөн долоо хоногт зөнч Мухаммедын шог зураг францын «Шарли Эбдо» хошин сэтгүүлд нийтлэснийг эсэргүүцэн кампанитт ажиллаггаа өрнүүлэв. «Лалын ахан дүүсийн» засгийн газрыг сөрөн зогсож байгаа египетийн сонинд өрнөдийн оршин суугчдаас лалын шашинтнуудад хэрхэн хандаж байгааг элэглэн дүрслэсэн 13 шог зургийг нийтлэжээ.
Хэрэв дэлхийн бүх оршин суугч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол Бараг Обама тэдний 81, бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Митт Ромни 19 орчим хувь санал авах байсныг Gallup InternationalWIN хараат бус судлалын агентлагуудын холбооноос явуулсан санал асуулгын үр дүн харуулав.
158 карат бүхий лут том алмааз эрдэнэ Якутад олжээ. Эрдэнэ өнөөгийн байдлаараа 1,5 сая долларын үнэтэй. Оросын «АЛРОСА» компани Нюрба орд газраас үнэт чулууг олборлов. Гэрэл зургаас нь харахад энэ нь дугүй хэлбэртэй тунгалаг эрдэнэ байна.Төв хэсэг нь тунгалаг цэвэр. Хаяа нь харавтар өнгөтэй, ан сэвтэй. Алмааз эрдэнэ 35 миллиметр урт, 22 миллиметр өргөн байна.
Муаммар Каддафи тамлан зовоогч, завхай хүн. Францийн сэтгүүлч Анник Кожаны номонд Ливийн Жамахирийн тэргүүнийг ингэж дүрсэлсэн байна. Түүний бичснээр Каддафи нууц татвар эмсүүдтэй байсан ба тэдний дотор сургуулийн эмэгтэй сурагчид байсан байна. Энэ юу вэ? Дарангуйлагчийн тухай аймшигтай үнэн үү? Эсвэл арабын орнуудын эсрэг явуулж байгаа Барууныхны ээлжит мэдээлэлийн аян дайн уу?
Хятадын засгийн газар нисэгчгүй нисдэг аппаратуудын тусламж- тайгаар маргаан үүсгэсэн арлуудад байнгын хяналт тавих төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээллээ. Эдгээр аппаратын баазыг улс орныхоо зүүн эрэг хавийн нутагт 2015 оноос наана байрлуулна гэж Бээжин зарлан мэдээлэв. Алсаас жолоодох нисэгчгүй нисдэг аппаратууд Зүүн Хятадын тэнгисийн Даюйдао (Сэнкаку), Өмнөд Хятадын тэнгисийн Хуанъянь(Скарборо) арлууд орчмын байдлыг ажиглана.
Өнөөдөр Сирийн нийслэл Дамаск хотын төвд хүчирхэг хоёр дэлбэрэлт нижигнэв. «Аль-Манар» телевизийн сувгийн мэдээлснээр нэгэн дэлбэрэлт Мехди гудамжид Сирийн зэвсэгт хүчний жанжин штабын байшингийн дэргэд үйлджээ. Хохирол хэлмэгдэл гарсан байна. Нөгөө бөмбөг Омейядуудын талбай орчимд Абу Руман орон сууцны тансаг хороолод тэсрэв.
Өнөөдөр Оросын баруун хэсэгт орших Тверь мужид Калинины АЦС-ын 4 дэх блокыг аж үйлдвэрийн ашиглалтад оруулав. Калинины АЦС Москвагаас 350 км зайтай Тверь мужийн хойд нутагт оршдог. Энэ станц Оросын төв нутгийн томоохон цахилгаан энерги үйлдвэрлэгч болсон. Тус тус 1 гегаваттын хүчин чадалтай АЦС-ын эхний хоёр блокыг 1984, 1986 онд барьсан юм.
Халуун орны аадар бороо тасралтгүй орж, хөрсний гулгалт үүсснээс болж Энэтхэг улсын зүүн хойд нутгийн 33 хүн амь насаа алдаж, 1сая гаруй нь дүрвэгсэд боллоо. Таймс оф Индиа сонин өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Халуун орны аадар бороо долоо хоног үргэлжлэн орж байна. Энэ гамшигийн бүсэд Энэтхэгийн зүүн хойд нутгийн 2 сая гаруй иргэн хэлмэгдээд байна.
Оросын хөдөө аж ахуйн техник Монгол улсад ихээхэн нэр хүндтэй байна. Дэлхийн хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэдэг томоохон таван үйлдвэрийн тоонд ордог оросын “Ростсельмаш” компани үр тариа хураадаг шинэ “Вектор-420” комбайнаа Монгол улсад нийлүүлж эхэллээ. Эхний хоёр комбайн Дархан хотын хүлээн авах станцид ирээд байна.
Оросын Ивановская муж дахь Тейковская дивиз шинэ «Тополь-М», «Ярс» цогцолборуудар  бүрэн зэвсэглэгдсэн анхны дивиз боллоо. Дараа нь «Ярс» цогцолбороор Оросын стратегийн зэвсгийн өөр хэдэн анги салбарыг зэвсэглэнэ. Хонгилд байрлуулах «Тополь-М» цогцолборыг 1997 онд бөөнөөр үйлдвэрлэж эхлэсэн.
Египетийн захиргааны дээд шүүх парламентын ирээдүйн сонгуульд оролцохыг огцруулсан ерөнхийлөгч Хосни Мубарак засгийн эрхэнд байсан үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан улс төрчдэд зөвшөөрэв. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс энэ тухай мэдээллийг тараажээ. Ямар ч иргэний улс төр түүний дотор хууль тогтоох байгууллагад сонгогдох эрхийг хасаж үл болно гэж тус шүүхийн шийдвэрт заажээ.
Ард түмний дунд “дөрөвхөн” гэдэг нэрээрээ алдаршсан зөвлөлтийн үеийн ВАЗ-2104 машины сүүлчийн загварыг үйлдвэрлэх ажлаа зогсоосон тухай “АвтоВаз” оросын нэгдэл зарлалаа. Энэ загварыг завод 30 жил үйлвэрлэсэн юм. Энэ машиныг үйлдвэрлэхээ больсноос хойш зөвлөлтийн үеийн авто машин үйлдвэрлэлийн бүхэл бүтэн эрин үе өнгөрч байгаа юм.
Казахстаны ерөнхий сайд Карим Масимовыг албан тушаалаас нь чөлөөлсэн тул тус улсын засгийн газар огцров. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Масимовыг өөрий нь өргөдөлтэй холбогдуулан ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлэв. Назарбаевын зарлигаар засгийн газар шинэ бүрэлдэхүүний нь баталтал үүргээ гүйцэтгэх юм. Казахстаны Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүн хожим парламентын зөвшөөрлөөр шинэ ерөнхий сайдыг томилоно.
Америк, Францын эсрэг лалуудын эсргүүцлийн хөдөлгөөн хүчээ авч байна. Америкийн “Лалууд буруугүй” киног интернетэд байлуулснаас болж үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөн дээр францын “Шарли эбдо” сэтгүүлд зөнч Мухаммедийг шоглон зурсан зургийг нийтлэж гал дээр тос нэмлээ. Янз бүрийн улсуудад сүсэгтэн олны сүсэг бишрэлийг хамгаалах хөдөлгөөний явцад хэдэн арван хүн талийгаач боллоо.
Өмнөд Солонгосын удирдагч агсан Пак Чон Хийн охин Пак Кын Хе эцэг нь засгийн эрхэнд байсан үед хүний эрхийг зөрчсэнтэй холбогдуулан уучлал гуйв. Бүр үндэсний аюулгүй байдлыг хангахаар явуулсан хорт ажиллагааг ч зөвтгэж үл болно гэж ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Пак Кын Хе мэдэгджээ.
Өвлийн цагт шилжихийг израильчууд эсэргүүцэж байна. Урьд шөнө гартаа лаа, сэрүүлэг барьсан хэдэн зуун израильчууд гудамжинд жагслаа. Цагийн зүүг хойшлуулах нь зуны цагыг хэтэрхий богиносгож байна гэж тэд үзэж байгаа юм байна. Энэ процесс нь Израиль улсад еврейн шашны он дараалалтай холбоотой юм. Зун цагийн хугацаа жил ирэх тусам л багасаад байгаа юм.
Өмнө нь
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012