×
Нийгэм 30 Наймдугаар сарын 2012
АНУ-ын Лос - Анжелес хотод лхагва гаригт зуун настай жолооч өвгөн сургуулийн бүлэг сурагчдыг дайрчээ. Уг явдалд 11 хүн хохиросны 9 нь хүүхэд байсан бөгөөд тэр шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.Эмч нарын үзэж байгаагаар, хохирогчдын амь нас аюулгүй байгаа бөгөөд тэдний дөрөвийн бие нь хүнд байна. Осол гаргасан буруутай жолоочийн хэлж байгаагаар, түүний “Кадиллак”машины тормоз гацсан байжээ.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд ярихдаа, АНУ сирийн бие даасан ХМХ-үүдийг ЗГ-ыг тойрч ажиллахыг зааж сургаж байгаа гэв. Түүний ярьснаар, ЗГ-ын эсрэг үр дүнтэй сөрөг ажиллагаа явуулах үнэтэй зөвлөмжүүдийг өгч байгаа аж. Ажиглагчдын тэмдэглэж байгаагаар, эдгээр нь чухамдаа сирийн босогчдод мэдээллийн дайныг хүлээж авах тухай яригдаж буй юм. Энд хамгийн гол нь Интернетийг ашиглах тухай байгаа юм.
Оросын нийслэлд өнөөдөр Москвагийн олон улсын автосалоны ММАС-2012 үзэсгэлэн нээгдэв. 100 мянга гаруй га талбайд тэлсэн үзэсгэлэнгийн талбайд дэлхийн 100 гаруй автомашины брендүүд өөрийн загвараа дэлгэн харуулжээ. Автосалон нь өмнөх үзэсгэлэнгүүдээс машиныхаа тоо хэмжээ, оролцогчид болон үзэгчдийнхээ тоогоор хосгүй болж магадгүй байна.
”Шинэ” Москвагийн ойд зэрлэг амьтдад зориулсан галзуу өвчний эсрэг вакцин өгөөш тавьж байна. Ингэснээр нийслэлийн мал эмнэлгийн ажилтанууд зэрлэг амьтдыг болон хүмүүсийг энэхүү аюултай өвчнөөс сэргийлэх боломжтой болж байна. “Шинэ” Москвагийн нутаг дэвсгэрт энэ жил Оросын нийслэлд нэгдсэн газар нутгийг нэрлэж байна. Энэ бол өмнө нь Москвагийн мужид  харъяалагдаж байсан газар нутагууд юм.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012