×
Нийгэм 28 Наймдугаар сарын 2012
Өмнөд-солонгосын археологчид өнө эртний молон завь олдсон тухай зарлав. Зав нь неолит үед бүтээсэн гэж “Кориа таймс” сонин даваа гаригт мэдээлжээ.Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Ким Ку Гены мэдээлснээр, Кенсан-Пукто мужийн Ульджин тосгоны олдвор загасчны завь, сэлүүрийг найман мянган жилийн өмнө хийсэн байжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар, уг завийг камфар гэх модоор хийсэн байжээ.
9-р сард оросын Владивосток хотод нээгдэх АТЭС-ийн ДХУ-д зориулан Владивостокийн хоёр шинэ гүүрийн зурагтай шуудангийн хосгүй маркийг гаргажээ. Маркийн тоо -50 мянган ширхэг. Дэлхий дахинд тогтсон уламжлал ёсоор, дугтуйн дээр наасан эдгээр маркуудыг шуудангийн салбарын гүйлгээнд орсон хуанлийн эхний өдрийн уран сайхны тусгай тамгыг дарах юм.
Сүүлийн мэдээгээр Оросын Алтайн хязгаарт боом өвчнөөр өвдсөн хүний тоо 6 болоод байгаа бөгөөд 14 хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Целинный дүүргийн Дружба тосгонд боом өвчин гарсны улмаас нэг хүн нас баржээ. Тус дүүрэгт карантин тогтоосны улмаас онц байдал тогтоож, орон нутгийн иргэдэд малыг бэлчээрт гаргахыг хориглоод байна.
Орос улсын Приморийн хязгаарт “Болавен “ хар салхи ойртож байгаатай холбогдуулан шуурхай штаб байгуулагдаад байна. Штабын бүрэлдэхүүнд холбооны болон хязгаар нутгийн байгалийн сүйрлийг сэрэмжлэх болон үр дагаварыг арилгах албануудын төлөөлөгчид оржээ. Хамгийн сүүлийн мэдээгээр, хүчтэй хар салхи нь Амур муж, Хабаровскийн хязгаарт хүчтэй нөлөөлөх бөгөөд Приморийн хязгаар бүхэлдээ ялангуяа, өмнөд болон баруун хэсгүүдэд онцгой мэдрэгдэх нь.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012