×
Нийгэм 27 Наймдугаар сарын 2012
Орос улс Токиод ЗСБНХУ-ын японы олзлогдсон цэргүүдийн тухай өмнө нь судлагдаагүй байсан шинэ баримт бичгүүдийн хувийг дамжуулан шилжүүлэх шийдвэрийг гаргав.Энэ тухай энэ долоо хоногт Москвад явагдах урьдчилсан зөвлөлдөх уулзалтын үеэр яригдах юм. Энд харуулын цэргүүд болон тэдний шилжүүлсэн тухай баримт бичгүүдийг дэлгэрэнгүйгээр авах боломжийн тухай анх удаагаа яригдах юм.
Байгал  нуурыг хамгаалахад 58 тэрбум рубль төсөвлөж гаргана. Энэ тухай “Российская газета”сонинд Орос улсын байгаль орчны сайд Сергей Донской мэдэгджээ. Хөтөлбөрийг найман жилээр тооцоолжээ. Дээрх хөрөнгөний талаас бага хувь нь нуурын усыг цэвэршүүлэхэд, харин 20 хувь нь хаягдалыг бууруулахад зориулагдах юм.
Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак өнөөдөр улсынхаа холбогдох байгууллагуудад болон ард түмэндээ хандан “Болавен” хар салхийг хохирол багатай даван туулахад шаардагдах урьдчилсан арга хэмжээнүүдийг авахыг уриалав. Энэ тухай хэвлэлийн нарийн бичгийн дарга пак Чон Ха мэдэгдэв.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012