×
Нийгэм 26 Наймдугаар сарын 2012
Францын палеонтологчид 75 сая жилийн өмнө манай дэлхий дээр амьдарч байсан динозаврын шинэ төрлийг нээлээ. Энэхүү олдворыг Францын өмнө хэсгийн Экс-ан-Прованс хотын орчмоос олжээ. Уг амьтны арга ясны 75 % сэргээгээд байна гэж шинжилгээний бүлгийн удирдагч Жеральдина Гарсия мэдээлжээ. Амтьны арга ясыг бүрдүүлэхэд толгойны гавал яс дутаж байгаа ч, эрдэмтэд уг олдворын гадна байдлыг тогтоож чадна гэж үзэж байгаа аж.
Пума буюу хар ирвис америкийн Невада мужийн казинод нэвтэрхийг завджээ. Уг явдлын улмаас хохирсон хүн үгүй. Казинод байсан хүмүүсийн ярьж байгаагаар, хар ирвис залуу насны бөгөөд ибеийн жин нь 45 кг орчим аж. Өглөө эрт байшинд орох гэж оролдсон боловч, эргэлдэдэг хаалганы учрыг олж чадаагүй аж. Үүний дараа пума ойр хавийн худалдааны төвийн барилганы дор нуугджээ.
Оросын ОБЯ ны тэргүүн Владимир Пучков хар салхи Алс-Дорнодод хүрэхгүй гэж тооцолж байна. Тэгсэн хэдий ч холбогдох бүтцүүд өндөржүүлсэн байдалд, даалгавар биелүүлэхэд бэлэн байна гэж сайд хэлэв. ОБЯ ны уламжилснаар, “Волавен” хар салхи нь төвдөө секукдэд 38 метрийн хүчтэй салхилж байгаа бөгөөд 8-р сарын 27 нд Зүүн-Хятадын тэнгисийн өмнө хэсэгт хүрэх төлөвтэй байна.
Сүүлийн арван таван жилийн хамгийн хүчтэй “Болавен” хар салхи ойртож байгаагийн улмаас ны улмаас Японы Окинава арлын Наха онгоцны буудал хаалгаа бариад байна гэж орон нутгийн ХМХ –үүд мэдээлж байна. Одоогийн байдлаар хар салхи японы Окинава мужаас баруун-хойд хэсэгт цагт 20 км хурдтай айсуй байна. Хар салхины төвийн хүч 960 гетопаскаль байна.
 АНУ-ын сансрын одон орон судлаач, анх Саран дээр буусан сансрын нисгэгч Нил Армстронг 83 настай таалал төгсчээ. Энэ тухай Рейтер агентлаг мэдээлжээ. Сансрын нисгэгчийн үхлийн шалтгаан нь 8-р сарын эхэнд хийсэн зүрхний мэс заслын дараах хүндрэл болжээ. АНУ ын ерөнхийлөгч Барак Обама одон орон судлаачийн нас нөгчсөнд эмгэнэл илэрхийлж, түүний хийж бүтээсэн гайхамшигтай гавъяа зүтгэлийг цохон тэмдэглэв.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012