×
Нийгэм 25 Наймдугаар сарын 2012
Элстэй хотын Халимагийн их сургуульд хичээлийн шинэ жилд гадаадын 10 гаруй орны 150 гаруй оюутан суралцана. “Интерфакс” агентлагт тус их сургуулийн элсэлтийн комиссийн нарийн бичгийн дарга Елена Сарановагийн ярьснаар, ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамны томилолтоор Монгол, Хятад, Бенин, Заир, Мали болон Иракийн болон бусад орнуудын оюутнууд суралцах аж.
Хятадын Харбин хотын Хэйлунцзян мужид гүүр нурж унасны улмаас гурван хүн амь насаа алдав. Уг явдал гарах үед гүүрэн дээр дөрвөн ачааны машин явж байжээ. Тэдгээр машинууд ачаатай байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Болсон явдлыг хоёр хувилбараар үзэж байгаа бөгөөд нэгд, гүүрийг барьж байгуулахдаа горимыг зөрчсөн, хоёрт, түүний хүчин чадлыг давуулсан.
Орос улсад шилжин суурших үйл ажиллагааг удирдах систем нь шинэчдэгдэн боловсронгуй болох ёстой гэж Путин Үндэстэн хоорондын харилцааны зөвлөлийн Саранскд болсон хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тухайлбал, хөдөлмөрийн шилжин суурьшигчдын болон тэдний хүүхдүүдэд зориулан төрийн дасан зохицох сүлжээ байгуулахыг санал болгов. Төрийн тэргүүн тэмдэглэхдээ, Орос улсад бусад орнуудын адил өнөөдөр шилжих хөдөлгөөний асуудал чухал үүрэг гүйцэтгэж байна.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012