×
Нийгэм 24 Наймдугаар сарын 2012
Монгол улсад Байгал нууранд цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барьж байгуулбал Байгал нуурын “загасны хүүхдийн цэцэрлэг” сүйдэж, хосгүй нуурын олон төрлийн үнэт загас усдаж алга болно гэж Дэлхийн онгон байгалийн сангийн /WWF/ Орос улсын байгууллага үзэж байна.
БНАСАУ-ын ерөнхий сайд Чхве Ён Рим үерт нэрвэгдсэн дүүргүүдэд сэргээх ажлуудыг ахар богино хугацаанд дуусгах даалгавар өгөв. Энэ тухай өнөөдөр ЦТАК агентлаг уламжлав. Агентлагийн уламжилснаар, тус улсын баруун хэсгийн Пхенан –Пукто мужид байгалийн сүйрлийн улмаас хэдэн зуун барилга байшин нурсны дотор сургууль, цэцэрлэгүүд байжээ. Усны урсгалын улмаас газар нурж, газрын хөрс болон төмөр замыг урсгажээ.
Норвегийн Осло хотын тойргийн шүүхээс Андрес Брейвикийг алан хядах ажиллагаа явуулж 77 хүний амь нас хороосон гэмт хэрэгт буруутай гэж үзээд өнөөдөр шоронд 21 жил хоригдох ял оноожээ. Брейвик нь өнгөрсөн оны 7-р сарын 22 нд норвегийн нийслэл хотод засгийн газрын байрны ойролцоо дэлбэрэлт зохион байгуулсны улмаас найман хүн алагдсан байна.
Сирийн Халеб хотод засгийн газрын цэргүүд болон зэвсэглэсэн сөрөг хүчний Сирийн чөлөөт армийн хоорондын мөргөлдөөн намжихгуй байна. Пүрэв гаригт ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд хотын дүүргүүдээс босогчдын цэргүүдийг гаргах цэргийн томоохон ажиллагаагаа үргэлжлүүлэв. Нисэх хүчин босогчдын командын байр болон галын цэгүүд рүү агаараас цохилтууд өглөө. Сурия ал-Эн агентлагийн мэдээлснээр, хэдэн арван алан хядагчид болон тэдний галын шугамуудыг устгаад байгаа ажээ.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012