Ливаны хойд хэсгийн Триполь хотод хоёр хоног ширүүн тулалдаан болж өнгөрсний дараа гал зогсоохоор тохиролцов. Шашны байгууллагын тэргүүнүүд болон Ливаны ерөнхий сайд Наджиб Микатийн хооронд зуучилсны үр дүнд гэрээ байгууллаа. Хурцалмал байдалд хүргэсэн мөргөлдөөн нь алавит болон суннитуудын хооронд гарсан зөрчилөөс гарчээ. Трипольд алавитууд нь Дамаскийн ЗГ-ыг дэмжиж, харин суннитууд сирийн сөрөг хүчнийхнийг дэмжиж байгаа аж.