×
Нийгэм 22 Наймдугаар сарын 2012
Америкийн иргэн 102 настай Маргарет Даннинг одоо болтол машинаа барьдаг аж. Тэр 1930 онд үйлдвэрлэсэн “Паккард “машинаа 62 жил унаж байгаа аж.“Би машинаа ажилгаатай байлгахын тулд сар бүр унадаг” гэж эзэгтэй хэлж байна. Машин капотныхоо дор дөрвөн хөдөлгүүртэй, тиймээс маш хүчтэй машин “гэв.
Владивостокийн “АТЭС-2012 “ ДХУ –ад оролцогчид Орос улсад буддийн шашин дэлгэрсэн тухай мэдэж авч болох юм. Тусгайлан бэлтгэсэн шашны үзэсгэлэнг Оросын угсаатны музей болон Орос улсын бүс нутгуудад буддийн шашин илүү дэлгэрсэн тухайлбал, Тува, Буриад, Халимаг улсын Үндэсний музейнүүд бэлтгэж байна. Үзэсгэлэн 9-р сарын 5 нд нээгдэнэ.
8-р сарын 22 ны өдөр Орос улсад Төрийн далбааны өдрийг ёслон тэмдэглэдэг. Энэ баярыг 1994 онд ОХУ ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин баталсан юм. Баярыг тэмдэглэх болсон өдрийн хувьд гэвэл, ЗСБНХУ ын үед эхэлсэн ардчилсан өөрчлөлтүүдийн эсрэг хэсэг намын болон хүчний түшмэдүүд 1991 оны наймдугаар сард төрийн эргэлт хийх гэж байсан өдөртэй холбоотой юм.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012