×
Нийгэм 20 Наймдугаар сарын 2012
Wikileaks сайтын үндэслэгч Жулиан Асссанж ням гаригт Лондонгийн Эквадорын ЭСЯ-ны балконоос хэвлэлийнхэнд хандав. Тэр тэнд баривчлагдахаасаа болон Шведын талд шилжихээс нуугдаж байна. Ассанж өөрийн хэлсэн үгэндээ, АНУ-ын эрх баригчдыг “Wikileaks сайтын ангуучлалаас татгалзаж “, ерөнхийлөгч Барак Обамаг “зөв зүйтэй алхам хийхийг” уриалав. Ассанж нь Эквадорын эрх баригчдад нийтийн өмнө талархаж байгаагаа илэрхийлэв.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Вьетнамын хойд хэсгийн мужуудад гарсан Kai-Tak хүчтэй хар салхины улмаас 27 хүн амиа алдаад байна. Энэ тухай телевиз радиогийн Би-би-си компани даваа гаригт уламжлав. Хар салхи Вьетнамд өнгөрсөн баасан гаригт болж, тус улсын хойд хэсэгт хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхилжээ. Үүний улмаас 12 мянга орчим байшин барилга сүйрч, үржил шимтэй 23 мянган га талбай усанд автжээ.
Ливийн хуулийн байгууллагынхан ням гаригт тус улсад гарсан алан хядах ажиллагаануудад сэжигтэй 32 хүнийг баривчлаад байна гэж РИА Новости агентлаг уламжлав. Ням гаригт Ливийн нийслэл Трипольд хоёр дэлбэрэлт гарсны нэг нь ДХЯ-ны дэргэд болсон юм. Сүүлийн үеийн мэдээгээр, алан хядах ажиллагааны улмаас хоёр хүн амь үрэгджээ.
Хятад улсад японы эсрэг жагсаалууд зохиогдлоо гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Тэдгээр нь Дяоюйдао /японоор Сенакаку/ арлуудын нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хоёр талын харилцаа хурцадсаны улмаас болжээ. Шэньчжэнь, Ханчжоу болон Чэнду хотуудад улайрсан жагсагчид японы дэлгүүрүүд болон автомашинуудыг эвдлэн сүйтгэж байлаа.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012