×
Нийгэм 19 Наймдугаар сарын 2012
Хятадын иргэн 22 настай Ю Вэнься Хятад улсад зохиогдсон дэлхийн “МИСС-2012” уралдаанд ялагчаар шалгарлаа. Хоёрдугаар байранд Их Британий Элизабет Моулдс, гуравдугаарт Австралийн бүсгүй Мишель Кахавати нар тус тус шалгарлаа. Тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордост зохиогдлоо. Тэмцээнд 116 орны төлөөлөгчид оролцжээ. Орос улсыг “Россия-2012” тэмцээний тэргүүн шагналт Мисс Елизавета Голованова төлөөлсөн боловч, бүсгүй финалд шалгарч чадсангүй.
Энэ долоо хоногт Pussy Riot панк хамтлагийн охидыг шүүх хурал өндөрлөв. Тэд өнгөрсөн хоёрдугаар сард Үнэн алдартны шашны гол сүм Москвагийн Аврагч Христийн сүмийн тахилын газар шашны эсрэг, дайсагнасан утгатай панк мөргөл үйлдсэн юм. Надежда Толоконникова, Мария Алехина болон Екатерина Самуцевич нарт өнгөрсөн гуравдугаар сард саатуулагдсан үеэс эхлэн жирийн дэглэмийн засан хүмүүжүүлэх газар хоёр жил хорих ял өгөв.
Хасавюрте /Хойд Кавказын/ лалын шашны сүмийн орчимд 40 кг тротиллтэй тэнцэх гар хийцийн бөмбөгийг тус сүмийн мөргөлчдийг буудан алсныхаа дараа алан хядагчид үлдээжээ. Энэ тухай ДХЯ-ны Дагестаны асуудлаархи сайтан дээр уламжилжээ. Бямба гаригийн үдэш Хасавюрте хотод шийтын сүм рүү багтай хүмүүс орж, мөргөлчид рүү гал нээжээ. Найман хүн эмнэлэгт хүргэгдэснээс хоёр нь сэхээн амьдруулах тасагт хүнд байдалд байгаа аж.
Лалын шашинтнууд өнөөдөр ариун рамадан сарын төгсгөлийн –Уразам-байрам баяраа тэмдэглэж байна. Нэг өдрийн өмнө буюу бямба гаригт мацаг барих сүүлийн өдөр байсан. Билгийн гаригийн тооллоор өнөөдөр гурван өдөр удтал хүлээсэн гурван өдөр үргэлж лэх шавваль баяр эхэлж байна. Мацаг нь өглөө үүр цайхын өмнө дууссан бөгөөд үүний дараа сүсэгтэн олон гүнцэг барьдаг ёстой.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012