×
Нийгэм 18 Наймдугаар сарын 2012
Хүний уураг тархи нь гайхамшигтай их чадавхитай бөгөөд мөнхийн залуу чанараа хадгалж чадах чадвартайг сүүлийн үеийн шинжлэх ухааны бүтээлүүд гэрчилж байна. Лондонгийн “Дейли телеграф” сонины мэдээлснээр, АНУ-ын Чикагогийн их сургуулийн эрдэмтэд 70 -аас дээш насны хүмүүс тодорхой нөхцөлд 30-насныхнаас илүү хурдан бодож, цээжлэх чадвартай болохыг тогтоожээ.
“Сибирь -2012” орловын үүлдрийн хурдан хүлгийн уралдаан өнөөдөр Алтайн хязгаарт эхэллээ. Уралдаанд Сибирийн бүсүүдээс 127 морьд оролцож байна. Барнаул хотод явагдаж байгаа тэмцээний шагналуудын дунд “Хүч тэнхээтэй”, “Оросын ирээдүй” гэх ер бусын шагналууд байна. Алтайн хязгаарын засаг даргын нэрэмжит цомын шагнал болон морьдын янз бүрийн насны шагналуудыг тусд нь тодорхойлох аж.
9-р сарын эхээр Владивосток хотод зохиогдох “АТЭС-2012 “ ДХУ –ын агаарын аюулгүй байдлыг их бууны пуужингийн “Триумф” С-400 систем хангах болно. Уг систем Находка хотын орчимд цэргийн манаанд гарахаар бэлтгэж байна. Тэнд бямба гаригт бусад орнуудын ижил төрлийн системүдээс илүү давуу талтай “Триумф” С-400 системийн сургуулилтыг сэтгүүлчдэд үзүүлэв.
Ливан улсаас Кувейтын бүх иргэд гарч явлаа. Эмиратын Бейрут дахь Элчин сайдын хэлснээр, уг ажиллагаанд дөрвөн хөлөг онгоцыг дайчилжээ. Дипломатын тайлбарлаж байгаагаар, эх орон нэгтнүүдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг тэдний амь насанд аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан эхлүүлсэн явдал нь: Сирийн дайн Ливан хүрсэний улмаас алан хядагч шиитүүд лалын суннитүүдийг барьцаалж авах болсонтой холбоотой юм.
Орос улсын аюулгүй байдлын зөвлөл дэлхийд цэнгэг усны хомсдол гарах тохиолдолд үүний эсрэг арга хэмжээ авах төлөвлөгөөг бэлтгэж байна. Усны хомсдолыг манай гаригийн хоёр тэрбум хүн өөр дээрээ мэдрээд байна. Орос улсын иргэд тэдний тоонд ороогүй юм. Гэхдээ дэлхийн ундны усны эх булагууд эрс цөөрч байгаа нь Орос улсыг “усны аюулгүй байдлын” стратегийг боловсруулахад хүргэж байна.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012