×
Нийгэм 17 Наймдугаар сарын 2012
БНАСАУ-ын эрх баригчид 1990 оноос үйлчилж байсан тус улсын хотуудад эмэгтэйчүүдэд унадаг дугуйд унахыг хориглосон дүрмийг хүчингүй болгов. Зарим мэдээгээр, энэ шийдвэр нь нэгэн өндөр албан тушаалын түшмэлийн охиныг нас барсны дараа гарсан аж. Түүнийг Пхеньяны төвд автомашин дайрсан байжээ. Үүний дараа нийслэл хотод унадаг дугүйны тусгай замыг тавьжээ.
Москвагийн Хамовникийн шүүх өнөөдөр Pussy Riot панк-хамтлагийн гурван охиныг Аврагч Христийн сүмд танхайрсанд бууруутгаж хоёр жилээр хорих ял оноов. Шүүгч Марина Сыровагийн гаргасан шийдвэрээр Марина Алехина, Надежда Толоконникова болон Екатерина Самуцевич нар ердийн дэглэмийн засан хүмүүжүүлэх газар хүмүүжигдэнэ.
Өмнөд-Солонгосын ажилгүйдлийн түвшин 7-р сарын сүүлийн долоон сард гараагүй доод хэмжээндээ хүрчээ. Энэ нь тус улсын хөдөлмөр эрхлэх насны хүн ам өссөнтэй болон ажиллах хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой аж. Тус улсын ажлын байрны тоо долдугаар сард 470 мянгаар нэмэгдэж 25,1 саяд хүрчээ. Нөгөөтэйгүүр, тус улсын экспорт Европын хямралын сөрөг нөлөөний улмаас өсөх болно гэж шинжээчид таамаглаж байсан.
Иракд гарч байгаа халдлагуудын давалгаанд 90 гаруй хүн нэрвэгдэж, 100 гаруй хүн шархаджээ. Тус улсын 15 хотуудад хэдэн арван автомашинууд гар хийцний бөмбөгөөр минжүүлсний улмаас дэлбэрчээ. Багдадад алан хядагчид аюулгүй байдлын хүчнийхэн, цэргийн албан хаагчид болон энгийн иргэд рүү халджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, тэдгээрийн үйл ажиллагаа нь нарийн зохион байгуулалттай байжээ.
Ливаны байдал туйлын хүнд хэвээр байна. Гэхдээ тус улсад онц байдал тогтоох үндэслэл үгүй гэж ерөнхий сайд Наджиб Микати мэдэгдэв. Микати нь пүрэв гаригт Бейрутээс холгүй зохиогдсон үндэсний ээлжит шуурхай яриа хэлцээрт оролцов.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012