×
Нийгэм 15 Наймдугаар сарын 2012
Лондонгийн Олимпийн наадамд Оросын тамирчид амжилттай оролцсон явдал нь оросын иргэдэд бахархал төрүүлж, үндэсний нэгдмэл чанар бүрэлдэхэд нөлөөлж байна. Энэ тухай өнөөдөр оросын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд Лондонгийн Олимпийн наадмын шагналтануудтай уулзалт хийх үеэр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тэрээр ялалт гаргасан тамирчдын ур чадвар, эр зоригт баярлаж, талархснаа илэрхийлэв.
Орос улсын хотуудад наймдугаар сард уламжлал ёсоор донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дөрөв дэхь жилдээ улс даяар амралтын өдрөөр донорны цус авах газрууд нэгдэн ажилладаг. Яагаад амралтын өдрөөр гэвэл, донорууд маань ажилтай байдаг учир тэр. Донорууд хүмүүст эрүүлжих итгэл найдварыг олгодог, буянтай хүмүүс юм. Сайн дурынхны дунд өмнө нь цус сэлбүүлэж, амьд гарсан хүмүүс ч байдаг юм.
Орос улсын Тэнгисийн цэргийн флотын /ТЦФ/хөлөг онгоцнууд 8-р сарын 25-аас 9-р сарын 17- ны хооронд “Дурсгалын аян” ээлжит тав дахь тэнгисийн цэргийн түүхэн аялалыг хийнэ. Энэ тухай ТЦФ-ын албан ёсны төлөөлөгч 1 зэргийн ахмад Роман Мартов мягмар гаригт мэдээлэв. Аялал нь Номхон далайн флотын өлгий Охотск хотын байгуулагдсаны 365 жилийн ойд зориулагдаж байна.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012