×
Нийгэм 12 Наймдугаар сарын 2012
Ялтад /Украины Крымын хойг/ хотын өдрийг тэмдэглэх явцад хамгийн том шоколадан зургийг бүтээжээ. Амттаны жин 800 кг бөгөөд 30 метр квардрат аж. Түүнийг дээд хэмжээний улаан номнд оруулсан гэж украины төслийн зохицуулагч Андрей Яблочков мэдээлжээ. Зурагт гартаа чихэр атгасан чингэлгийн дэргэд зогсож байгаа жаал хүүг дүрсэлжээ.
Ням гариг Орос улсын Агаарын цэргийн зэвсэгт хүчин байгуулагдсаныхаа түүхэн 100 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. 1912 оны 8-р сарын 12-ны өдөр цэргийн байгууллагын тушаалаар Агаарын нисэх хүчнийг Ерөнхий штабын удирдах газрын нэг хэсэг болгон байгуулжээ. Орос улсын Агаарын црэгийн зэвсэгт хүчний байгуулагдсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Орос улсын ерөнхийлөгч 1997 оны 8-р сард гаргажээ.
Тайваны түүхэнд анх удаагаа бүддийн шашны хийдэд хоёр ижил хүйстэй эмэгтэй хуримлав гэж бямба гаригт АФП агентлаг уламжилжээ. Хоёр бүсгүй хоёулаа хуримын ёслолд өмсдөг уламжлалт цагаан даашинз өмсөж, Будда бурхны өмнө гэрлэхээр зөвшөөрч байгаагаа илэрхийлэн асуултанд хариулав. Уг ёслолыг эмэгтэй хүн удирдан явуулжээ.
Өмнөд-Солонгосын Ёсу хотод явагдаж байгаа “ЭКСПО-2012” олон улсын үзэсгэлэнгийн шүүгчдийн бүрэлдэхүүн Орос улсын павильоныг “сэвдийг шилдэг сайн гаргасан” үзүүлтээр хоёр дахь шагналыг хүртэв. Орос улсын өмнө энэ номинацад Герман улс шалгарав. Сонирхуулахад, өмнөх олон улсын үзэсгэлэнгүүдэд 2008 онд Испанид, 2010 онд Хятадад Орос улсын павильон нь мөн мөнгийг авч байсан.
Энэтхэгийн хойд хэсэгт хавцал руу автобус унасны улмаас 46 хүн гэмтэл авчээ. Тэднээс гурав нь маш хүнд байдалд байна. Осол Нью-Делигээс хойшоогоо 620 км зайд орших Химачал-Прадеш мужид гарчээ. Оролн нутгийн хуулийн байгууллагын мэдээлж байгаагаар, тээврийн хэрэгсэлүүд овоорсон огцом эргэлтэн дээр жолооч хяналтгүй явсан аж. Автобус хаднаас 100 метр нисчээ. Жил бүр Энэтхэг улсад 110 хүн автоослоос нас барж байна.
Иракийн хойд хэсэгт үл мэдэх хүмүүсийн гарт долоон мусульман шиит хүн амь үргэджээ. Энэ явдал бямба гаригт Туз-Хурмат хотоос холгүй Киркук тосгонд болжээ. Орон нутгийн полицын мэдээлж байгаагаар, мотоциклтэй үл мэдэх хүмүүс лалын сунит болон шийтийн бүлэг хүмүүс рүү дайрчээ. Үүний дараа шийтүүдийг буудан хороосон байна. Сунитүүдийг алуурчид тавьж явуулжээ. Хуулийн байгууллага мөрдөн байцаах ажлыг эхлүүлээд байна.
Бямба гаригт Ираны баруун- хойд хөсгийн Зүүн- Азербайжаны мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 220 хүн нэрвэгдэж, 1,8 мянган хүн хохирчээ. Ираны мэдээллийн Fars агентлаг Тегераны их сургуулийн сейсмологийн судалгааны холбооны тэргүүн Фарханг Ахмади –Гивегийн хэлснийг иш татан уламжилснаар, уг сүйрлийн дараа хоёр хоног газах хөдлөж болзошгүй гэжээ.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012