×
Нийгэм 11 Наймдугаар сарын 2012
Японд өөрий нь хүнсний бүтээгдэхүүний хангамж сүүлийн 17 жилд хамгийн доод хэмжээнд хүрсэн тухай Bloomberg агентлагаас японы хөдөө аж ахуйн яамны тоо баримтуудыг үндэслэн мэдээлжээ. Түрүүчийн хэдэн жилд цаг уурын байдал зохисгүй байснаас хойш улаан буудайн ургац нэмэгдсэн боловч загас агнуур нэлээд багассан байна.Японы хүнсний хангамжийн түвшингийн үзүүлэлт 39 хувь байна.
Улаан загалмайн нийгэмлэгийн Умард Солонгосын салбарын төлөөлөгчид одоогоос 60 жилийн тэртээ Солонгосын хойгт дайны хор  уршгаар тарж салсан гэр бүлүүдийн уулзалтыг сэргээх саналыг няцаасан тухай өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Лхагва гаригт Улаан загалмайн нийгэмлэгийн өмнөд солонгосын салбарын ажилтнууд умард солонгосын Кымгансанд түр уулзалтуудыг зохион байгуулахыг БНАСАУ-ын тус нигэмлэгийн салбарынханд санаачлав.
Энэтхэгийн эрх баригчид өмнөд Тамилнад муж улсад барьж байгаа »Куданкулам» АЦС-ын реакторт түлш хийж эхлэхийг зөвшөөрсэн тухай өнөөдөр энэтхэгийн атомын энергийн зохицуулагч байгууллага мэдээлэв.Тусгай газраас уламжилснаар цөмийн энергийн салбарт орос-энэтхэгийн хамтын ажиллагааны томоохон барилга байгууламжийн анхны блокын реакторт түлш хийх ажил арваад хоног үргэлжлэх хийгээд станц энэ сарыг дуустал цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэнэ.
Зүүн Хятадын Зянси мужийн 330 мянган оршин суугч «Хайкуэй» хар салхины  үерийн улмаас нуралтад нэрвэгдэв. 33 мянга гаруй хүнийг гай гамшигт нэрвэгдсэн нутгаас түр нүүлгэн шилжүүллээ. Хятадын цэнгэг устай томоохон Поянху нуурын усны түвшин аюултай хэмжээнээс 20 см, ерийн түвшингээс 2 метрээр хэтрэв.
Орос улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад Цэргийн нисэх хүчний үүрэг нэмэгдэнэ гэж ерөнхийлөгч Владимир Путин Москва орчмын Жуковский хотноо Цэргийн нисэх хүчний 100 жилийн ойн баяр ёслол дээр мэдэгдэв. Хэтдээ нисэх хүчний хэтийн төлөвтэй цогцолбор бүтээх, нарийн тусгалтай зэвсэг, радио цахим тэмцлийн хэрэгсэл түүнчлэн нисэгчгүй байлдааны ба тагнуулын нисэх цогцолборыг нэвтрүүлэхэд гойд анхаарал тавихийг ерөнхийлөгч тэмдэглэв.
Оросын Цэргийн нисэх хүчний 100 жилийн ойд зориулсан нисэх хүчний шоу Жуковскийд болно. Үзвэр өнөө маргааш Москва орчмын хотод болох юм. Шоугийн хөтөлбөр хоёр хэсэгтэй. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеийн засварлан сэргээсэн нисэх онгоцууд 1-р, орчин цагийн техник 2-р хэсэгт нь оролцоно. Нийт 110 нисэх онгоц, нисдэг тэрэг шоуд оролцох юм.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012