×
Нийгэм 10 Наймдугаар сарын 2012
Улаан номонд орсон цасны ирвисэд зориулсан музей Алтайн БНУ –ад /Сибирь/ байгуулагдлаа. Музейг Аргут голын хөндийн Инегень тосгонд алтайн уугуул иргэдийн уламжлалт модон айлд /оромж/ байгуулжээ. Музейн үзмэрүүд нь ирвисийн дүрс зураг болон гэрэл зургуудаас бүрджээ.
Энэтхэгт бар агнах тохиолдол гаарч байгаа нь экологчдын сэтгэлийг түгшүүлэв. Энэ оны эхний зургаан сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад анчидын гарт өртсөн барын тоо гуравны нэгээр нэмэгдэв. Энэ он гарсаар Энэтхэгт 46 бар агнуулжээ. Дэлхийн онгон байгалийн сангаас мэдээлснээр эдгээр тоо баримт барын тоо толгой нилээд хэмжээгээр хорогдсоныг тусган харуулж байна.
Эдүгээ Хятадад ядуучуудын тоо 122 саяд хүрсэн гэж өнөөдөр «Чайна дейли» сонин мэдээллээ. Энэ тоо баримт 2011 онд засгийн газраас нийтлүүлсэн тоо хэмжээнээс өөр байна. Өнгөрсөн онд батласан шинэ тогтоолын дагуу хөдөөгийн оршин суугчдын наад захын орлогыг 1274 юаниэс (бараг 200 доллар) 2300 юаньд (362 доллар) хүргэсэн билээ.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012