×
Нийгэм 9 Наймдугаар сарын 2012
Гусиноозёрск хотоос гарч Хамар Давааг дамжин Байгал нуур луу явсан монголын хэсэг жуулчин төөрч, тусламж гуйв. Тэд орон нутгийн эрэх-аврах албанд өөрсдийгөө бүртгүүлэлгүй биеэ дааж замд гарчээ. Буриадын бүгд найрамдах улсын эрэх-аврах албаны аврагчид жуулчдыг олж, Бабушкин хотод хүргэв. Монголын жуулчдын бие дажгүй байна.
АНУ түүхэндээ анх удаагаа вьетнамын эрх баригчдад тус улсын нутаг дэвсгэрийг Вьетнамын дайны үеэр химийн зэсвэгийг орлуулан хэрэглэж байсан хортой “агент оранж” холимогийн ул мөрийг цэвэрлэхэд туслаж байна. Энэ тухай өнөөдөр британий Би-би- си телевиз, радиогийн компани уламжилжээ. Америкийн болон вьетнамын мэргэжилтэнүүд Вьетнамын төвийн хэсгийн Дананг хотын олон улсын онгоцны буудлын орчмын нутаг дэвсгэрийг цэвэрлэхээр ажлаа эхэлэд байна.
Манилд болон түүний орчимд орсон усархаг бороонд нэрвэгдсэн хоёр сая оричм хүнд хүмүүнлэгийн болон материаллаг тусламж шаардагдаж байна. Энэ тухай өнөөдөр нийслэл хотын аврах албанаас уламжилжээ. Гудамжны ус аажмаар багасч байлаа ч, бороо намжаагүй байна. Сүүлийн 48 цаг Филиппины нийслэл хотын орчимд сарын нормын 80 % хур тундас ороод байна.
Зээрэнцэг шидэлтийн Олимпийн аврага Роберт Хартингийг лхагва гаригийн шөнө үл мэдэх хулгайчид дээрэмдэжээ. Германы атлетийн өөрийн твиттер дээр бичсэнээр түүний итгэмжлэлийг хулгайлан авчээ. Үүний улмаас тэрээр Олимпийн хотхонд нэвтэрч чадаагүй байна. Тэгээд тамирчин шөнийг гудамж, төмөр замын вокзал дээр өнгөрүүлжээ. Өглөө түүнд итгэмжлэлийг нь сэргээн олгожээ.
Орос улсын хүн амын бодлого ашиг тусаа өгч байна. Хөдөлмөр, нийгмийн хамгаалалтын яамны гаргасан шинэ тооллогын дүнгийн байдлаар дагуу тус улсад 2012 оны эхний хагас жилд төрөлт өсч, нас баралт багасчээ. Эдгээр тоо баримтууд нь ирээдүйд итгэх итгэл төрүүлж байна. Эхний хагас жилд Орос улсад төрөлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дунджаар 7,5 % нэмэгдэв.
Эдийн засгийг мэргэшилтэй ажиллах хүчээр хангахын тулд улс орондоо цагаачлалын үйл явцын удирдлагыг буурьтай өөрчлөх хэрэгтэй гэж Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев үзэж байна. Гол зорилт хөдөлмөрийн тэнцвэртэй соёлжсон зах зээлийг байгуулахад оршино гэж тэрээр өнөөдөр Москвад засгийн газрын цагаачлалын бодлогод зориулсан хуралдаан дээр мэдэгдлээ.
Өмнөд-Солонгост ер бусын халуун болсны улмаас 14 хүн нас барсан тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас уламжилжээ. Хүмүүсийн нас барсан шалтгаан нь нарны туяанд хордсоноос болжээ. 800 орчим хүнийг эмнэлэгт хүргээд байна. Нас барагсдын ихэнхи нь настай хүмүүс байв. Сүүлийн өдрүүдэд тус улсын дундаж температур Цельсийн 35 хэм хүрч байсан тухай цаг уурын албаны төлөөлөгчид тайлбарлаж байна.
Цаг уур дэлхийн оршин суугчдын бат орших чанарыг сорьж үзсээр байна. Хэт халуун, ойн гал түймэр олон сая хүнийг хамрав. Энэ нь дэлхийн агаарын дулааралын хор уршиг хэмээн ерийн оршин суугч тэр даруй үздэг. Үнэн чанартаа цаг уурын тойронд юу болж байна вэ? Эрдэмтэд цаг уурын гажигийн талаар өөр өөр саналтай байна.
Өнөөдөр Японы Нагасаки хотод америкийн хаясан атомын бөмбөгнд нэрвэгсэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэв. Хотын энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд эмгэнэлт явдлын 67 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа болов. Энд Нагасаки хотын дарга Томихиса Тауэ Энх тайвны тунхаглалыг нийтийн өмнө уншив. Тэрээр Японы засгийн газрыг тус улсын эрчим хүчний бодлогыг шуурхай өөрчлөх зорилгоор тодорхой алхмуудыг шийдвэртэй авахыг уриалав.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012