×
Нийгэм 8 Наймдугаар сарын 2012
Согтуурч гэмт хэрэг үйлдсэн иргэдийг илүү хатуу шийтгэхийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак уриалсан тухай орон нутгийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд уламжлав. 2012 оны 7-р сард Өмнөд Солонгосын Hite-Jinro согтууруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компани согтуурч үйлдсэн гэмт хэргийг багасгах компанит ажиллагааны хүрээнд лонхон дээр анхааруулах зарлал бичиж эхлэв. «Согтуурч гэмт хэрэг бүү үйлдэ!
Москва хотын захиргаа энд барих тэнгэр баганадсан байшингийн өндрийг хязгаарлахаар шийдвэрлэв. Нийслэл хотын захиргааны шинэ тогтоолын дагуу байшингийн өндөр 75 метрээс хэтрэх ёсгүй.Тогтоол нийслэлд байшин барих шинэ төслүүдийг хамрана гэж Москва хотын хот байгуулалтын асуудал эрхлэсэн дэд засаг дарга Марат Хуснуллин тодруулж хэллээ.
“Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны “чуулганд оролцогч харилцаа холбооны сайд нар улс хоорондын баримт бичгүүдийн эргэлтийг цахим зохицуулалтанд оруулах асуудлаар нэгдсэн бүтэц байгуулах саналыг гаргав. Ийм саналыг өнөөдөр Санкт-Петербургэд болсон харилцаа холбоо, мэдээллийн сайд нарын зөвлөгөөн дээр тавьлаа. “Нэг талаас улс орон бүр тусгаар тогтносон, тэдний засаг захиргааны нутаг дэвсгэр дээр үйлчилдэг хууль журамтай.
Дөрвөн сенатч БНХАУ-аас Вашингтонд суугаа элчин сайд Жан Есуйд АНУ-ын жолоочийн хуурамч үнэмлэх үйлдвэрлэгчдийн эсрэг арга хэмжээ авах хүсэлт тавьсан захидал явуулжээ. Хуурамч баримт бичиг үйлдвэрлэх нь АНУ-ын хууль зөрчиж, хүн амын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн эрх баригчдын хүчин чармайлтыг бусниулж байна гэж америкийн түшмэд үзэж байна.
Жилд триллион доллароос давж байгаа ЕХ, Азийн хоорондын худалдааны дөнгөж 1 хувь хүрэхгүй хэсэг нь Орос улсыг дамжин нэвтэрч байгаад оросын засгийн газар сэтгэл дундуур байна. Төмөр замын зорилт хөлөг онгоц, нисэх онгоцны тээвэрлэлттэй өрсөлдөхэд оршино.
Өнөө өглөө эрт «Хайкуэй» хар салхи Зүүн Хятадын эрэг хавийн нутгийг дайрав. Жэзян мужийн аюул тулгарсан нутгаас 1 сая 540 мянган хунийг нүүлгэжээ. Орон нутгийн эрх баригчдын тоо баримтуудаас харахад гай гамшгийн уршгаар бараг 400 мянган байшингийн цахилгаан хангамж тасрав. Хэлмэгдэл хохиролын тухай одоогоор мэдээлээгүй. Хар салхи бүс нутгийн тээврийн харилцаанд ноцтой саад тотгор учруулав.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр байгуулагаас сирийн байлдаанд нэрвэгдсэн Халеб (Алеппо) хотод 28 мянган хүнд хүрэлцээтэй хэмжээний хүнсний бүтээгдэхүүн явуулсан тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирке хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. НҮБ-ын уламжласнаар сирийн хотуудад үргэлжилж байгаа байлдаан хүмүүнлэгийн тусламжийн ачаа тухайлбал Дамаскад тээвэрлэхийг хүндрүүлэв.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012