Сүүлийн өдрүүдэд Филиппинд болсон хүчтэй үерийн улмаас 53 хүн амь эрсэдсэн тухай мягмар гаригт орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. Усархаг борооны улмаас гарсан үерт Манилын амьдрал зогсоход хүрээд байна: хотын хороллуудын тэн хагас нь усанд автагдаж, тээврийн хөдөлгөөн зогсч, тус улсын төрийн болон хувийн олон байгууллагууд ажлаа зогсооход хүрчээ.