×
Нийгэм 6 Наймдугаар сарын 2012
Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын «Миний мэргэжил-миний ирээдүй» олон улсын хүүхдийн V форум Эрхүү мужид гараа авлаа. Хятад, Япон, Монгол, Өмнөд Солонгос болон Красноярск, Забайкальский хязгаарууд түүнчлэн БНБуриад Улс, Эрхүү мужийн ахлах ангийн 77 сурагч түүнд оролцож байна. Форумын хүрээнд болсон «Миний мэргэжил-миний ирээдүй» бага хурлаар оролцгч орнуудын ахлах ангийн сурагчдын мэргэжлийн сонголтын асуудлыг хэлэлцлээ.
Эрчим хүчний нөөц их дутагдана гэж өмнөд солоногосын KEPCO эрчим хүчний компаниос анхааруулсан тухай өнөөдөр эдийн засгийн сайд Хон Сок У мэдээллээ. Түүний хэлснээр тус компани цахилгаан эрчим хүч дамжуулахыг тур зогсоохоос сэрэмжлэх зорилгоор ийн мэдэгдэл хийж, цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах хүсэлт оршин суугчид ба үйлдвэрийн эздэд тавьжээ.
Хятадын цагдаагийн хүчин хуурамч эмийн бэлдмэл хийж худалдсан гэж сэжиглэсэн 2000 хүнийг саатуулав. 18 мянган цагдаа оролцсон ажиллагааны үр дүнд 180 сая ам долларын өртөг бүхий хуурамч эмийн бэлдмэлийг хураажээ. Хорт хавдар, шижин өвчин анагаах хуурамч эм тэдгээрийн дотор байсан юм.
Өнөөдрөөс «Аэрэфлот» оросын томоохон тээвэрлэгч компани иргэний мөргөлдөөн хоёр жил үргэлжилж байгаа Сири улс руу нислэг хийхээ болих тухай «Интерфакс» агентлагаас мэдээллээ. Энэ нь арилжаантай холбоотой гэж «Аэрофлотын» төлөөлөгч тайлбарлав. Энэ чиглэлээр онгоцоор нисэх хүмүүсийн тоо эрс цөөрэв.
Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Сибирьт ойн түймэр сөнөөж буй агаарын десантчдын тоог нэмэгдүүлэхийг зааварлав. Тэрээр энэ зорилгооор нэмэлт хөрөнгө гаргахыг бас зааварлажээ. Өнөөдөр ерөнхий сайд Томск хотноо ойн түймэртэй тэмцэх зөвлөлгөөн дээр энэ тухай мэдэгджээ. Одоогийн байдлаар Орос улсад бараг 17 мянган га бүхий талбай гал түймэрт нэрвэгджээ. Эдгээр нь Красноярск хязгаар, Томск муж, Якут, Тыва билээ.
Япон улс цемийн зэвсэггүй байх, ийн зэвсэг үйлдвэрлэхгүй, гаднаас нутаг дэвсгэртээ оруулахгүй зэрэг гурван зарчмыг цаашид даган мөрдэнэ гэж өнөөдөр тус улсын ерөнхий сайд Ёсихико Нода Хиросима хотыг америкийн атомын бөмбөгөөр бөмбөгдснээс хойш 67 жил өнгөрсэнтэй холбогдуулан үйлдсэн дурсгалын ёслол дээр мэдэгдлээ. Япон дайн хийхээс хойшид ч татгалзаж, энх тайвныг бэхжүүлэх хүчин чармайлтаа үргэлжүүлнэ гэж Нода онцлов.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012