×
Нийгэм 3 Наймдугаар сарын 2012
Лондонгийн Олимпийн наадам дээр оросын сайн дурынхан ажиллаж байна. Хоёр жилийн дараа тэд Сочийн өвлийн тоглолтуудад туслах болно, харин одоо тэд эндээс туршлага хуримтлуулж байна. Британий хэвлэлүүдийн тооцоолсноор одоогийн байдлаар Лондонгийн хүн амын тавны нэг Олимпийн наадамд сайн дураар ажиллаж байна. Сайн дурынхныг шалгаруулж авах, бэлтгэх хөтөлбөрийг наадам эхлэхээс хамаагүй эрт эхэлжээ. Зохион байгуулагчид насны хязгаарыг л тогтоожээ.
7-р сард  үерт нэрвэгдсэн БНАСАУ тусламж гуйсан тухай НҮБ мэдээллээ. Тус улсын хөдөө аж ахуйн талбайн үлэмж хэсэг нь усанд авахуулжээ. БНАСАУ-аас хүнс, түлшээр туслах хүсэлт НҮБ-д тавьсан тухай «Инитерфакс» агентлаг мэдээллээ. Үерийн уршгаар 100 орчим хүн эндэж, хэдэн арван мянган хүн гэр оронгүй боллоо. БНАСАУ-ын хүн хоол хүнсээр хангах чадвар дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшүүлэв.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012