×
Нийгэм 2 Наймдугаар сарын 2012
Орос улсын Нижегород мужийн хилийн мал эмнэлгийн албаны ажилтанууд Нижегородын нэгэн үйдвэрийн Монгол улс руу явуулах бөөн тооны мөхөөлдөсийг бүрэн шалгаж дууслаа. Тус улсад нийт 5 мянга орчим тонн “амтат” ачаа явах юм. Энэхүү бүтээгдэхүүн нь хүлээж авах талын шаардлагыг хангаад байгаа юм.
Орос, Монголын экологийн тусгай газруудаас үйлдвэрийн газар, аж ахуйн үуйл ажиллагаанаас Байгал нуурт цутган ордог Сэлэнгэ голын сав газарт үзүүлж байгаа нөлөөнд хамтран хяналт тавих хөтөлбөрийг боловсруулж байна. Хөтөлбөр оросын ба монголын нутаг дэвсгэрт Сэлэнгэ голын сав газрыг бохирдуулж байгаа гол гол эх сурвалжийн тухай мэдээлэл агуулах юм.
Урьд Филиппинд 14 хүний амь насыг бүрэлгэсэн «Саола» хэмээх номхон далайн хар салхи Тайванд цохилт өгөв. Эдүгээ циклоны голомт Тайбэгээс 90 км зайтай оршиж байна. Хятадын томоохон арлын бүх нутаг дэвсгэр хар салхинд нэрвэгджээ. Цагт 173 км хурдацтай хар салхи салхилах зэрэгцээ аадар бороо оров. Баасан гаригт Хятадын зүүн бүс нутаг хүчтэй хар салхинд нэрвэгдэхийг урьдчилан анхааруулжээ.
Сибирийн ер бусын халуун кузбассын цасны хүмүүсийг ердийн газраас уулархаг Горная Шория руу /Уулын Шория / шилжин суурьшихад хүргэсэн байж магад. Сүүлийн долоо хоногт Мрас-Су голын эх хавиар цасны хүн буюу алмас нэг бус удаа харагдах болжээ.
Иракд сүүлийн хоёр жилд гараагүй их цус өнгөрсөн долдугаар сард асгарчээ. Тус улсын эрүүл мэндийн яам, дотоодыг хамгаалах болон батлан хамгаалах яамнуудын гаргасан тоо баримтаар 325 хүн алагджээ. Алагдсан хүмүүсийн дунд 241 энгийн иргэд, 40 полицынхан болон 44 цэрэг байжээ. Түүнчлэн, 697 хүн шархаджээ.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012