×
Нийгэм 1 Наймдугаар сарын 2012
Өнөөдөр Tokyo Skytree дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхаг нээгдснээсээ хойш бараг нэг сар өнгөрсний дараа сая дахь үзэгчийг хүлээж авлаа. Нагано муж улсын 38 настай Рэна Танака ийм зочин болжээ. Цамхагт орох үеэр түүнд дурсгалын сертификат болон телевизийн цамхагийн загвар гардуулав. 634 метр өндөр Tokyo Skytree Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн юм.
БНХАУ-д өнөөдөр дэлхийн зэсвэгт хүчний томоохон армийн нэг Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ байгуулагдсныхаа 85 жилийн ойг тэмдэглж байна. Түүний эгнээнд 2,2 сая хүн байдаг. Арми нь 1927 оны 8-р сарын 1-ний өдөр Наньчааны цэргийн хэсгийн гоминьданы засгийн газрын эсрэг гарсан бослогын дараа байгуулагдсан бөгөөд анхны нэр нь “Улаан арми” байжээ.
Филиппинд 12 хүний амь насыг хөнөөсөн “Саола” хар салхи Тайваний зүг болон японы Рюкю/Окинава/ арлуудын зүг чиглэж явна гэж орхон нутгийн ХМХ үүд өгүүлжээ. Хамгийн сүүүлийн мэдээгээр хар салхины голомт филиппины Баско хотын зүүн-хойд хэсгээс 285 км зайд байжээ. Салхины дээд хурд нь цагт 150 км. Тайваны эрх баригчид хар салхи гарах тухай анхааруулжээ.
Москва дахь Буддын шашинтнуудын байгууллагын төлөөлөгч Санжей лам АНУ-ын Төрийн департаментаас Орос улсад чөлөөтэй шүтэн бишрэх эрхийг зөрчиж байна гэснийг зөвшөрөхгүй байна. Түүний хэлснээр эдүгээ эвдэн нурсан сүм хийдийг сэргэн босгож, улсаас уламжлалт шашны байгууллагуудад дэмжлэг үзүүлж байна. Шашны ном зохиолыг хориглосон явдал оросын буддистуудыг огт хамарсангүй гэж Санжей лам тэмдэглэв.
Ширүүн аадар бороо орсны улмаас БНАСАУ -ын нийслэл хот болон нилээд хэдэн мужууд сүрхий нэрвэгдлээ гэж ЦТАК агентлаг мэдэгдэл өнөөдөр тараажээ. Пхенан-Намдо тосгоны зарим хэсгүүдэд хур тундасын түвшин 100 мм хүрч, Пхенан –Пуктод бүр 300 гаруй мм хур тундас оржээ. Тус улсын усалгааны систем хүчтэй нэрвэгджээ.
Оросын эрдэмтэд Арктикад цэвэрлэх ажил хийнэ. Хоёр хөлөг онгоц Архангельскаас Франц-Иосифийн Газар луу зуглэв. Эдгээр нь экспедицэд оролцогчид бүхий илчит онгоц, хаягдлыг цуглуулж тээвэрлэх онгоц юм. Энэ онд Александрын Газраас Гукерийн арал хүртэл нэлээд бохирдсон нутгийг цэвэрлэнэ. 8000 тонн хаягдал түүний дотор хэрэглэсэн шатахуун бүхий 60 мянган торхыг цуглуулахаар төлөвлөжээ. Франц-Иосифийн Газар бол Арктик дахь оросын хамгийн хойд олтриг юм.
Даваа, мягмар гаригт тасалдан зогссон цахилгаан хангамжийг Энэтхэгийн хойд, баруун бүс нутагт бүрэн сэргээжээ. Өчигдөр тус улсын 22 муж улсад эрчим хүчний хямралын уршгаар 684 сая хүн цахилгаан хангамжгүй болсон гэж Times of India сонинд бичжээ. Энэ удаагийн эрчим хүчний хангамжийн тасалдал дэлхийн түүхэнд хамгийн олон хүнийг хамрах аюултай болсон юм.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012