×
Нийгэм Наймдугаар сар 2012
Кыргызстанд боом өвчний халдвар авсан байж болзошгүй 9 хүнийг эмнэлэгт хүргэсний тавынх нь онош батлагджээ. Тэдгээрийн нэг нь махны дэлгүүрийн худалдагч юм. Халдвар судлалын төвийн мэргэжилтэнүүд боом өвчин илэрсэн дүүргүүдэд халдварын эсрэг шаардагдах арга хэмжээнүүдийг авахын зэрэгцээ малын вакцинжуулалт хийж, мал нядалгаанд оролцов.
АНУ-ын Лос - Анжелес хотод лхагва гаригт зуун настай жолооч өвгөн сургуулийн бүлэг сурагчдыг дайрчээ. Уг явдалд 11 хүн хохиросны 9 нь хүүхэд байсан бөгөөд тэр шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.Эмч нарын үзэж байгаагаар, хохирогчдын амь нас аюулгүй байгаа бөгөөд тэдний дөрөвийн бие нь хүнд байна. Осол гаргасан буруутай жолоочийн хэлж байгаагаар, түүний “Кадиллак”машины тормоз гацсан байжээ.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд ярихдаа, АНУ сирийн бие даасан ХМХ-үүдийг ЗГ-ыг тойрч ажиллахыг зааж сургаж байгаа гэв. Түүний ярьснаар, ЗГ-ын эсрэг үр дүнтэй сөрөг ажиллагаа явуулах үнэтэй зөвлөмжүүдийг өгч байгаа аж. Ажиглагчдын тэмдэглэж байгаагаар, эдгээр нь чухамдаа сирийн босогчдод мэдээллийн дайныг хүлээж авах тухай яригдаж буй юм. Энд хамгийн гол нь Интернетийг ашиглах тухай байгаа юм.
Оросын нийслэлд өнөөдөр Москвагийн олон улсын автосалоны ММАС-2012 үзэсгэлэн нээгдэв. 100 мянга гаруй га талбайд тэлсэн үзэсгэлэнгийн талбайд дэлхийн 100 гаруй автомашины брендүүд өөрийн загвараа дэлгэн харуулжээ. Автосалон нь өмнөх үзэсгэлэнгүүдээс машиныхаа тоо хэмжээ, оролцогчид болон үзэгчдийнхээ тоогоор хосгүй болж магадгүй байна.
”Шинэ” Москвагийн ойд зэрлэг амьтдад зориулсан галзуу өвчний эсрэг вакцин өгөөш тавьж байна. Ингэснээр нийслэлийн мал эмнэлгийн ажилтанууд зэрлэг амьтдыг болон хүмүүсийг энэхүү аюултай өвчнөөс сэргийлэх боломжтой болж байна. “Шинэ” Москвагийн нутаг дэвсгэрт энэ жил Оросын нийслэлд нэгдсэн газар нутгийг нэрлэж байна. Энэ бол өмнө нь Москвагийн мужид  харъяалагдаж байсан газар нутагууд юм.
Өмнөд-Солонгосын “Болавен” хүчтэй хар салхины улмаас 17 хүн амь насаа алджээ. Байгалийн сйүрлийн улмаас тус улсад 8 мянган мод унаж, 42 хөлөг онгоц болон 35 байшин барилга эвдэрч сүйджээ. Хөдөө аж ахуйн 6 мянга гаруй га талбайд хохирол учирчээ. Гэтэл өмнөд-солонгосын аврагчид Чэджу арлын өндөр давалгааны улмаас завьны хөмөрч, далайд унасан 10 загасчныг эрэн хайж байна.
Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих шийдвэр гаргажээ.Төслийг кувейтын эдийн засгийн хөгжлийн сангийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх юм. УЦС барьж байгуулах бэлтгэл ажил ирэх жил эхлэнэ. УЦС-ын хүчин чадал нь 400 мегаватт байхаар төлөвлөж байна. Станц нь тус улсын эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэх ёстой.
Өмнөд-солонгосын археологчид өнө эртний молон завь олдсон тухай зарлав. Зав нь неолит үед бүтээсэн гэж “Кориа таймс” сонин даваа гаригт мэдээлжээ.Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Ким Ку Гены мэдээлснээр, Кенсан-Пукто мужийн Ульджин тосгоны олдвор загасчны завь, сэлүүрийг найман мянган жилийн өмнө хийсэн байжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар, уг завийг камфар гэх модоор хийсэн байжээ.
9-р сард оросын Владивосток хотод нээгдэх АТЭС-ийн ДХУ-д зориулан Владивостокийн хоёр шинэ гүүрийн зурагтай шуудангийн хосгүй маркийг гаргажээ. Маркийн тоо -50 мянган ширхэг. Дэлхий дахинд тогтсон уламжлал ёсоор, дугтуйн дээр наасан эдгээр маркуудыг шуудангийн салбарын гүйлгээнд орсон хуанлийн эхний өдрийн уран сайхны тусгай тамгыг дарах юм.
Сүүлийн мэдээгээр Оросын Алтайн хязгаарт боом өвчнөөр өвдсөн хүний тоо 6 болоод байгаа бөгөөд 14 хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Целинный дүүргийн Дружба тосгонд боом өвчин гарсны улмаас нэг хүн нас баржээ. Тус дүүрэгт карантин тогтоосны улмаас онц байдал тогтоож, орон нутгийн иргэдэд малыг бэлчээрт гаргахыг хориглоод байна.
Орос улсын Приморийн хязгаарт “Болавен “ хар салхи ойртож байгаатай холбогдуулан шуурхай штаб байгуулагдаад байна. Штабын бүрэлдэхүүнд холбооны болон хязгаар нутгийн байгалийн сүйрлийг сэрэмжлэх болон үр дагаварыг арилгах албануудын төлөөлөгчид оржээ. Хамгийн сүүлийн мэдээгээр, хүчтэй хар салхи нь Амур муж, Хабаровскийн хязгаарт хүчтэй нөлөөлөх бөгөөд Приморийн хязгаар бүхэлдээ ялангуяа, өмнөд болон баруун хэсгүүдэд онцгой мэдрэгдэх нь.
Орос улс Токиод ЗСБНХУ-ын японы олзлогдсон цэргүүдийн тухай өмнө нь судлагдаагүй байсан шинэ баримт бичгүүдийн хувийг дамжуулан шилжүүлэх шийдвэрийг гаргав.Энэ тухай энэ долоо хоногт Москвад явагдах урьдчилсан зөвлөлдөх уулзалтын үеэр яригдах юм. Энд харуулын цэргүүд болон тэдний шилжүүлсэн тухай баримт бичгүүдийг дэлгэрэнгүйгээр авах боломжийн тухай анх удаагаа яригдах юм.
Байгал  нуурыг хамгаалахад 58 тэрбум рубль төсөвлөж гаргана. Энэ тухай “Российская газета”сонинд Орос улсын байгаль орчны сайд Сергей Донской мэдэгджээ. Хөтөлбөрийг найман жилээр тооцоолжээ. Дээрх хөрөнгөний талаас бага хувь нь нуурын усыг цэвэршүүлэхэд, харин 20 хувь нь хаягдалыг бууруулахад зориулагдах юм.
Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак өнөөдөр улсынхаа холбогдох байгууллагуудад болон ард түмэндээ хандан “Болавен” хар салхийг хохирол багатай даван туулахад шаардагдах урьдчилсан арга хэмжээнүүдийг авахыг уриалав. Энэ тухай хэвлэлийн нарийн бичгийн дарга пак Чон Ха мэдэгдэв.
Францын палеонтологчид 75 сая жилийн өмнө манай дэлхий дээр амьдарч байсан динозаврын шинэ төрлийг нээлээ. Энэхүү олдворыг Францын өмнө хэсгийн Экс-ан-Прованс хотын орчмоос олжээ. Уг амьтны арга ясны 75 % сэргээгээд байна гэж шинжилгээний бүлгийн удирдагч Жеральдина Гарсия мэдээлжээ. Амтьны арга ясыг бүрдүүлэхэд толгойны гавал яс дутаж байгаа ч, эрдэмтэд уг олдворын гадна байдлыг тогтоож чадна гэж үзэж байгаа аж.
Пума буюу хар ирвис америкийн Невада мужийн казинод нэвтэрхийг завджээ. Уг явдлын улмаас хохирсон хүн үгүй. Казинод байсан хүмүүсийн ярьж байгаагаар, хар ирвис залуу насны бөгөөд ибеийн жин нь 45 кг орчим аж. Өглөө эрт байшинд орох гэж оролдсон боловч, эргэлдэдэг хаалганы учрыг олж чадаагүй аж. Үүний дараа пума ойр хавийн худалдааны төвийн барилганы дор нуугджээ.
Оросын ОБЯ ны тэргүүн Владимир Пучков хар салхи Алс-Дорнодод хүрэхгүй гэж тооцолж байна. Тэгсэн хэдий ч холбогдох бүтцүүд өндөржүүлсэн байдалд, даалгавар биелүүлэхэд бэлэн байна гэж сайд хэлэв. ОБЯ ны уламжилснаар, “Волавен” хар салхи нь төвдөө секукдэд 38 метрийн хүчтэй салхилж байгаа бөгөөд 8-р сарын 27 нд Зүүн-Хятадын тэнгисийн өмнө хэсэгт хүрэх төлөвтэй байна.
Сүүлийн арван таван жилийн хамгийн хүчтэй “Болавен” хар салхи ойртож байгаагийн улмаас ны улмаас Японы Окинава арлын Наха онгоцны буудал хаалгаа бариад байна гэж орон нутгийн ХМХ –үүд мэдээлж байна. Одоогийн байдлаар хар салхи японы Окинава мужаас баруун-хойд хэсэгт цагт 20 км хурдтай айсуй байна. Хар салхины төвийн хүч 960 гетопаскаль байна.
 АНУ-ын сансрын одон орон судлаач, анх Саран дээр буусан сансрын нисгэгч Нил Армстронг 83 настай таалал төгсчээ. Энэ тухай Рейтер агентлаг мэдээлжээ. Сансрын нисгэгчийн үхлийн шалтгаан нь 8-р сарын эхэнд хийсэн зүрхний мэс заслын дараах хүндрэл болжээ. АНУ ын ерөнхийлөгч Барак Обама одон орон судлаачийн нас нөгчсөнд эмгэнэл илэрхийлж, түүний хийж бүтээсэн гайхамшигтай гавъяа зүтгэлийг цохон тэмдэглэв.
Элстэй хотын Халимагийн их сургуульд хичээлийн шинэ жилд гадаадын 10 гаруй орны 150 гаруй оюутан суралцана. “Интерфакс” агентлагт тус их сургуулийн элсэлтийн комиссийн нарийн бичгийн дарга Елена Сарановагийн ярьснаар, ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамны томилолтоор Монгол, Хятад, Бенин, Заир, Мали болон Иракийн болон бусад орнуудын оюутнууд суралцах аж.
Хятадын Харбин хотын Хэйлунцзян мужид гүүр нурж унасны улмаас гурван хүн амь насаа алдав. Уг явдал гарах үед гүүрэн дээр дөрвөн ачааны машин явж байжээ. Тэдгээр машинууд ачаатай байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Болсон явдлыг хоёр хувилбараар үзэж байгаа бөгөөд нэгд, гүүрийг барьж байгуулахдаа горимыг зөрчсөн, хоёрт, түүний хүчин чадлыг давуулсан.
Орос улсад шилжин суурших үйл ажиллагааг удирдах систем нь шинэчдэгдэн боловсронгуй болох ёстой гэж Путин Үндэстэн хоорондын харилцааны зөвлөлийн Саранскд болсон хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тухайлбал, хөдөлмөрийн шилжин суурьшигчдын болон тэдний хүүхдүүдэд зориулан төрийн дасан зохицох сүлжээ байгуулахыг санал болгов. Төрийн тэргүүн тэмдэглэхдээ, Орос улсад бусад орнуудын адил өнөөдөр шилжих хөдөлгөөний асуудал чухал үүрэг гүйцэтгэж байна.
Монгол улсад Байгал нууранд цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барьж байгуулбал Байгал нуурын “загасны хүүхдийн цэцэрлэг” сүйдэж, хосгүй нуурын олон төрлийн үнэт загас усдаж алга болно гэж Дэлхийн онгон байгалийн сангийн /WWF/ Орос улсын байгууллага үзэж байна.
БНАСАУ-ын ерөнхий сайд Чхве Ён Рим үерт нэрвэгдсэн дүүргүүдэд сэргээх ажлуудыг ахар богино хугацаанд дуусгах даалгавар өгөв. Энэ тухай өнөөдөр ЦТАК агентлаг уламжлав. Агентлагийн уламжилснаар, тус улсын баруун хэсгийн Пхенан –Пукто мужид байгалийн сүйрлийн улмаас хэдэн зуун барилга байшин нурсны дотор сургууль, цэцэрлэгүүд байжээ. Усны урсгалын улмаас газар нурж, газрын хөрс болон төмөр замыг урсгажээ.
Норвегийн Осло хотын тойргийн шүүхээс Андрес Брейвикийг алан хядах ажиллагаа явуулж 77 хүний амь нас хороосон гэмт хэрэгт буруутай гэж үзээд өнөөдөр шоронд 21 жил хоригдох ял оноожээ. Брейвик нь өнгөрсөн оны 7-р сарын 22 нд норвегийн нийслэл хотод засгийн газрын байрны ойролцоо дэлбэрэлт зохион байгуулсны улмаас найман хүн алагдсан байна.
Сирийн Халеб хотод засгийн газрын цэргүүд болон зэвсэглэсэн сөрөг хүчний Сирийн чөлөөт армийн хоорондын мөргөлдөөн намжихгуй байна. Пүрэв гаригт ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд хотын дүүргүүдээс босогчдын цэргүүдийг гаргах цэргийн томоохон ажиллагаагаа үргэлжлүүлэв. Нисэх хүчин босогчдын командын байр болон галын цэгүүд рүү агаараас цохилтууд өглөө. Сурия ал-Эн агентлагийн мэдээлснээр, хэдэн арван алан хядагчид болон тэдний галын шугамуудыг устгаад байгаа ажээ.
Тайваны эрдэмтэд настай хүмүүст зориулж шинэ төрлийн зөөлөн цагаан будаа гаргажээ. Энэ нь хүн ам нь эрчимтэй өтлөж байгаа Азийн орнуудад олзуурхууштай зүйл болж мэдэх юм. Тайванд жишээ нь, хамгийн сүүлийн явуулсан хүн амын тооллогоор арлын нийт хүн амын 10,7 % 65-аас дээш насны хүмүүс байгаа аж.
ХБНГУ-ын канцлер Ангела Меркель болон АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар Форбс сэтгүүлээс эрхэлэн гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхихй эмэгтэй чүүдийн чансааг тэргүүлжээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн гуравдугаар байранд Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеф оржээ. Түүнчлэн, жагсаалтанд АНУ-ын ерөнхийлөгчийн эхнэр Мишель обама болон Их Британий хатан хаан II Елизавета оржээ.
Монгол улс Дэлхийн банкны санхүүгийн тусламжтайгаар боловсруулсан төслийн дагуу Орхон гол дээр хиймэл нуур байгуулах аж. Тэндээс Монгол улсын Өмнийн говь руу урсана. Тэрхүү гол нь 5 аймгийн 13 сумын нутгаар дамжин урсах юм. Монгол улсын хувьд хойд хэсгийн голыг өмнө зүг рүү чиглүүлэх нь яриангүй ашигтай юм.
ОХУ-ын Приморийн хязгаарын Чугуевын дүүрэгт хүчтэй аадар бороо орсны улмаас онц байдал тогтоогоод байна гэж ОБЯ-ны Алс-дорнодын бүс нутгийн төвөөс уламжилжээ. 8-р сарын 22-нд орсон хүчтэй борооны улмаас голын ус савнаасаа хальж, хөрсний усны түвшин нэмэгджээ. Чугуевын дүүрэгт 276 эзэмшил газар усанд автжээ. Орсон аадрын улмаас нилээд хэдэн суурингуудад тээврийн үйлчилгээ тасалдахад хүрчээ.
Ливаны хойд хэсгийн Триполь хотод хоёр хоног ширүүн тулалдаан болж өнгөрсний дараа гал зогсоохоор тохиролцов. Шашны байгууллагын тэргүүнүүд болон Ливаны ерөнхий сайд Наджиб Микатийн хооронд зуучилсны үр дүнд гэрээ байгууллаа. Хурцалмал байдалд хүргэсэн мөргөлдөөн нь алавит болон суннитуудын хооронд гарсан зөрчилөөс гарчээ. Трипольд алавитууд нь Дамаскийн ЗГ-ыг дэмжиж, харин суннитууд сирийн сөрөг хүчнийхнийг дэмжиж байгаа аж.
Америкийн иргэн 102 настай Маргарет Даннинг одоо болтол машинаа барьдаг аж. Тэр 1930 онд үйлдвэрлэсэн “Паккард “машинаа 62 жил унаж байгаа аж.“Би машинаа ажилгаатай байлгахын тулд сар бүр унадаг” гэж эзэгтэй хэлж байна. Машин капотныхоо дор дөрвөн хөдөлгүүртэй, тиймээс маш хүчтэй машин “гэв.
Владивостокийн “АТЭС-2012 “ ДХУ –ад оролцогчид Орос улсад буддийн шашин дэлгэрсэн тухай мэдэж авч болох юм. Тусгайлан бэлтгэсэн шашны үзэсгэлэнг Оросын угсаатны музей болон Орос улсын бүс нутгуудад буддийн шашин илүү дэлгэрсэн тухайлбал, Тува, Буриад, Халимаг улсын Үндэсний музейнүүд бэлтгэж байна. Үзэсгэлэн 9-р сарын 5 нд нээгдэнэ.
8-р сарын 22 ны өдөр Орос улсад Төрийн далбааны өдрийг ёслон тэмдэглэдэг. Энэ баярыг 1994 онд ОХУ ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин баталсан юм. Баярыг тэмдэглэх болсон өдрийн хувьд гэвэл, ЗСБНХУ ын үед эхэлсэн ардчилсан өөрчлөлтүүдийн эсрэг хэсэг намын болон хүчний түшмэдүүд 1991 оны наймдугаар сард төрийн эргэлт хийх гэж байсан өдөртэй холбоотой юм.
Римийн пап XIV Бенедикт Сирийн байдал хурцдаж байгаагийн улмаас Ливанд шашны чиглэлээр хийх айлчлалаа цуцлахгуй. Зимийн католик шашны тэргүүн 9-р сарын 14-16 ны өдрүүдэд айлчлана. Түний айлчлаыг бэлтгэх ажил ватиканы талаас ямар нэгэн тодорхой зүйлгүй болж байна. Энэ тухай сүмийн хэвлэлийн албаны тэргүүн эцэг Федерико Ломбарди сэтгүүлчдэд мэдэгджээ.
Олон улсын сансрын станцын /ОУСС/ багийн ахлагч, Орос улсын сансрын нисгэгчид Геннадий Падалка болон бортинженер Юрий Маленченко нар үндсэн даалгавар болох нээлттэй сансарт гарах даалгавраа биелүүлээд станцдаа буцаж ирлээ. Тэд агааргүй орон зайнд таван цаг орчим байв.
Сүүлийн үед  оросын хэдэн мянган иргэд автомашины оронд нийтийн унааг сонгохоор эрмэлзэж байна. Ажил хэргээр болон болзоондоо явахдаа тэд унадаг дугуйг сонгодог болоод байна. Гэхдээ ингэж явах нь бас нэг талаар жаахан аюултай. Учир нь оросын ихэнхи хотуудад тусгайлан унадаг дугуйгаар явах зам үгүй. Тэгээд бас жолооч нар ч гэсэн заримдаа бүдүүлэг ханддаг.
Wikileaks сайтын үндэслэгч Жулиан Асссанж ням гаригт Лондонгийн Эквадорын ЭСЯ-ны балконоос хэвлэлийнхэнд хандав. Тэр тэнд баривчлагдахаасаа болон Шведын талд шилжихээс нуугдаж байна. Ассанж өөрийн хэлсэн үгэндээ, АНУ-ын эрх баригчдыг “Wikileaks сайтын ангуучлалаас татгалзаж “, ерөнхийлөгч Барак Обамаг “зөв зүйтэй алхам хийхийг” уриалав. Ассанж нь Эквадорын эрх баригчдад нийтийн өмнө талархаж байгаагаа илэрхийлэв.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Вьетнамын хойд хэсгийн мужуудад гарсан Kai-Tak хүчтэй хар салхины улмаас 27 хүн амиа алдаад байна. Энэ тухай телевиз радиогийн Би-би-си компани даваа гаригт уламжлав. Хар салхи Вьетнамд өнгөрсөн баасан гаригт болж, тус улсын хойд хэсэгт хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхилжээ. Үүний улмаас 12 мянга орчим байшин барилга сүйрч, үржил шимтэй 23 мянган га талбай усанд автжээ.
Ливийн хуулийн байгууллагынхан ням гаригт тус улсад гарсан алан хядах ажиллагаануудад сэжигтэй 32 хүнийг баривчлаад байна гэж РИА Новости агентлаг уламжлав. Ням гаригт Ливийн нийслэл Трипольд хоёр дэлбэрэлт гарсны нэг нь ДХЯ-ны дэргэд болсон юм. Сүүлийн үеийн мэдээгээр, алан хядах ажиллагааны улмаас хоёр хүн амь үрэгджээ.
Өмнө нь
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012