×
Нийгэм 31 Долоодугаар сарын 2012
Ган гачигт нэрвэгдсэн сибирийн бүс нутаг Оросын холбооны засаг захиргаанаас тусламж авах бодолтой байна. Энэ гандуу зун хохирол хүлээсэн хөдөө аж ахуйд хөрөнгө гаргах хүсэлт тавих юм. Сибирийн холбооны тойргийн хэдэн бүс нутаг ган гачигаас болж хүнд байдалд оров. Үр тарианы ба бусад ургамлын ургац дунд хэмжээнээс бага болно.
Энэтхэгийн зүүн, хойд 10 муж улсад цахилгаан хангамж ахин тасалдсан тухай өнөөдөр энэтхэгийн телевизээр мэдээллээ. Нийслэл Дели хотод цахилгаан хангамжийг хэсэгчлэн зогсоожээ. Замын гэрэл дохио ажиллахгүй байгаа учраас 3 мянган замын цагдаа хөдөлгөөнийг зохицуулж байна. Зорчигчдыг метроноос гаргаж байна. Онц байдлаас болж төмөр замын буудлууд эмх замбараагүй байдалд оров. Төмөр замын гурван бүст 500-аас цөөнгүй галт тэрэг зогсов.
Өнгөрсөн долоо хоногт Японд хэт халуунаас болж 16 хүн нас барж, 8 мянга гаруй нь эмнэлэгт хэвтсэн гэж өнөөдөр Японы Нийт үндэсний хэргийн яамны дэргэдэх Гал түймрээс хамгаалах газар мэдээллээ. Цаг уурыг судлагчдын мэдээлснээр японы олонхи нутагт халуун Цельсийн шаталбараар 30 хэмээс хэтэрч, заримд нь 35 хэм халуун болжээ. Харин Гумма,Киото,Хёго муж улсуудад халуун 37 хэмд хүрэв.
Кокаинаар хийсэн хүрэм үү, аль эсвэл хослол уу? Интерполын гаргасан тоо баримтаар, энэ нь химийн аж үйлдвэрийн хөгжиж байгаа болон мансууруулах бодисийн наймаачдын ашиг хэлбэрэлтгүй өсөх үед тэдний уран сэтгэмж байхад энэ бол асуудал биш юм. Латин Америкаас хүнд мнасууруулах бодисийн шахмалыг тээвэрлэнэ гэдэг мансууруулах бодисийн наймаачдын хувьд аль хэдийний өнгөрсөн үе аж.
НҮБ-ын шинжээчдийн бүлэг БНАСАУ-ын дүүргүүдэд очиж, шаардагдах тусламжийн хэмжээг тодорхойлно. Энэ тухай Бангкокд суурилдаг НҮБ-ын Азийн бүс нутгийн хүүхдийн сангаас /ЮНИСЕФ/ мягмар гаригт уламжлав. Өмнө нь өнгөрсөн долоо хоногийн туршид үргэлжилсэн үерийн улмаас 88 хүн амь насаа алдаж, 30 гаруй мянган га талбай газар усанд автсан тухай мэдээлсэн.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012