×
Нийгэм 29 Долоодугаар сарын 2012
Сири улсын иргэдэд туслах таван өдрийн кампанит ажлын үеэр Саудын Араб улсад 72,33 сая доллар цуглуулсан байна гэж тус улсын ДХЯ-ны тэргүүний хэлснээс иш татан улсын ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Саудын Араб улсын хаан Абдалла ибн Абдель Азиз хувиасаа сиричүүдэд зориулж 5,3 сая доллар гаргаж өгсөн байна.
АЦС-ийн ажлыг сэргээснийг эсэргүүцэн хэдэн мянган хүн Токиод парламентын байшингийн ойролцоо өнөөдөр жагссан байна. АЦС-уудыг бүрэн зогсоосны дараа АЦС-д хоёр реакторын ажлыг сэргээх шийдвэр ерөнхий сайд Ёсихико Нода гаргасны дараа эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Энэ сард үүнээс өмнө 170 мянган хүн цугларсан гэж зохион байгуулагчид нь мэдээлсэн юм.
Тэнгисийн цэргийн флотын өдрийг ОУ-д өнөөдөр тэмдэглэж байна. Уламжлал ёсоор энэ өдрийг жил бүрийн 7-р сарын сүүлчийн бүтэн сайн өдөр тэмдэглэдэг юм. Цэргийн далайчид байлдааны хөлөг онгоцууд байрлаж байгаа гол газрууддаа тэнгисийн цэргийн парадаар тэмдэглэдэг юм.
ОУ-д гар буу эзэмшхийг хуульчлах тухай мэтгэлцээн шинэ урсгалд орлоо. Үүний шалтгаан нь, Холбооны зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Александр Торшины иргэд гар буу эзэмших эрхийг үндэс болгосон шинжээчдийн илтгэл болсон юм. Хууль бусаар зэвсэг нийлүүлэх болон ашигласны төлөө хүлээлгэх хариуцлагыг улам чангатгахын зэрэгцээ оросуудад гар буу худалдаж авах болон хадгалахыг зөвшөөрхийг сенатч Торшин санал болгосон байна.
Сибирийн Красноярскийн хязгаарт асаж байгаа байгалын түймрийг унтраах ажилд ОХУ-ын БХЯ-ны онгоцууд оролцож байна. ОУ-ын ОБЯ-ны тэргүүн Влдадимир Пучков өнөөдөр энэ тухай сэтгүүлчидэд мэдэгдлээ. БХЯ-ны хоёр Ил-76 онгоцийг тийш нь нэмж явуулснаар суурин газрууд болон чухал объектуудыг хамгаалах болно гэж Пучков хэлсэн байна. Томск мужид ой мод хамгийн их шатаж байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012