×
Нийгэм 27 Долоодугаар сарын 2012
Өнөө өглөө Тывад 4,5 магнитуудтай газар хөдлөлт болов. Түүнийг гол төлөв Кызылын олон давхар байшингуудад суудаг хүмүүс мэдрэв. Хэлмэгдэл, хохиролын тухай мэдээлээгүй. Энэ удаагийн газар дорхи түлхэц урьд хүчтэй газар хөдлөлтэд нэрвэгдэж гэмтсэн барилга байшингуудад зохисгүй нөлөөлж мэднэ. Энэ оны 2-р сарын шувтаргаар Тывад 6,5 магнитудтай газар хөдлөлт болсон билээ.
Оросын гаалийн ажилтнууд Японоос явуулсан цацраг идэвхит ээлжит хэсэг бараа таваарыг Сахалины өмнөд Корсаков хотын боомтод саатуулав. Хянан шалгах авсаархан төхөөргийн тусламжтайгаар цацрагийг илрүүлсэн гэж өнөөдөр РИА Новости агенитлаг мэдээллээ. Жижиг автобус, ачааны машины тасаг, «Мазда Деми» машинууд цацрагтай байжээ. Цацраг хэвийн хэмжээнээс 2,5 дахин илүү байв.
Пүрэв гаригийн үдэш америкийн нилээд хэдэн мужуудад хүчтэй хуй салхи гарлаа. Байгалийн сүйрлийг урьдчилан сэргийлэх төвөөс хүчтэй хуй салхи модыг үндэснээс нь суга татаж, байшин барилгуудын дээврийг хуулан, зам харгуйг сүйтгэн хаяж байна хэмээн уламжилжээ. Салхи, хүчтэй дуу цахилгаантай борооны хамт явж байгаа аж.
Холбооны зөвлөлийн тэргүүн дэд дарга Александр Торшин иргэд гар буутай байхыг үндэслэсэн илтгэлийг бэлтгэв. Энэ нь гар бууг ил худалдах тухай хуулийн төслийг бэлтгэх замаар хийсэн анхны алхам билээ. Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын думд оролцуулж мэднэ. Иргэдийг зэвсэглэх нь хүч хэрэглэх ажиллагааг гааруулах уршигтай болуузай гэж Торшины саналыг эсэргүүцэгчид болгоомжилж байна.
Монгол улсад орос хэл сонирхогчдын тоо өсөн нэмэгдэж байна. UBS телевизийн сувгийн орос хэлний хичээл гэнэтийн өндөр рейтинг харуулах болов. Энэ бол тус телевизийн “Русский мир” /“Оросын сан”/-тай хамтарсан “Медиасургалт Монгол улсад” -төсөл юм. Уг төсөл цэцэрлэгийн насны болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зайнаас сургахад чиглэгдсэн.
Америкийн иран гаралтай иргэн Андро Телеми Иранд пуудингийн бүтцэд ордог чухал эдийг зарах гэж оролдсон гэм буруугаа хүлээжээ. Энэ тухай пүрэв гаригт Чикагогийн холбооны шүүхийн хуралдаан дээр мэдэгджээ. 2009 онд Телемид түүний танил Давуд Баниамерид хандсан ажээ. Тэр америк эрээс ираны пуужинд монтаж хийж суулгах арван адапторыг олж, гаргахыг хүссэн аж. Телеми үүнийг 9,5 мянган доллароор тохиролцжээ.
Хятадын аврагчид Гуйчжоу мужийн баруун өмнөд хэсгийн нурсан нүүрсний уурхайн гүнээс 50 гаруй хүнийг гаргаж аваад байна. Энэ тухай баасан гаригт “Чайна дэйли” сонин уламжилжээ. Анхны нуралт тус уурхай дээр лхагва гаригийн орой болсон. Тэр үед уурхайн гүнд таван хүн хаалтанд ороод байсан. Аврах ажил эхлэсэн, гэтэл пүрэв гаригт хоёр дахь нуралт болжээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012