×
Нийгэм 25 Долоодугаар сарын 2012
Олимпийн тоглолтуудын өмнөх үймээнд Британий эрх баригчид үлдээд байгаа хамгийн сүүлийн хэсэг ажлуудаа дуусгахаар улайран гаргасан амжилтгүй шийдвэрүүдээ яаравчлан далдлахаар оролдож байна. Их Британий хилийн хяналтын албаныхан одоо болтол тус улсад байгаа хэдэн зуун мянган гадаадын иргэдийн асуудлыг нэг ч удаа шийдсэнгүй. Ингэхдээ бүр гадаадын цагаачдын албаны ажилтанууд цомхотголоос болж Олимпийн тоглолтууд эхлэх өдөр ажил хаяхаар төлөвлөж байна.
«Алтай-алтан нуруу» олон улсын экспедицид оролцогчид 4 мянга гаруй км замыг туулах ёстой. 7-р сарын 23-нд гараа авсан олон улсын авто аялал Орос,Монгол, Хятад, Казахстан зэрэг дөрвөн улсад оршдог Их Алтайн нутаг дэвсгрээр явна.
Сүүлийн өдрүүдэд гарсан Энэтхэгийн Ассам мужийн хүн ам болон Бангалдэшээс ирсэн дүрвэгсдийн лалын шашинтнуудын хоорондын мөргөлдөөний улмаас 30 аас доошгүй тооны хүн амь насаа алджээ. Уугуул иргэд, христийн болон индуизмын шашинтнуудын хоорондын сөргөлдөөнд мягмар гаригт полицынхан хутгалдах шаардлагатай болжээ. Хэдэн өдрийн турш түймрийн улмаас 500 орчим суурин газар шатжээ.
Японы баруун хэсгийн Фукуи мужид АЦС-ийн “Оои” дөрөв дэхь тогоо өнөөдөр өглөө төслийнхээ хүчин чадлаар ажиллаж эхэллээ. Уг арга хэмжээг хөргөлтийн системд температурын хэлбэлзэл гарсныг эс тооцон өндөрлөв. Kansai Elektric oператорын компанид дараа дараагийн хэмжилтүүд ердийн заалт харуулсан гэжээ. Тиймээс хүчин чадлуудыг бууруулах арга хэмжээг аваагүй аж. Мэргэжилтэнүүдийн эрчимийн блокийн ажлыг үргэлжлүүлэн хянасаар байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012