×
Нийгэм 24 Долоодугаар сарын 2012
Хятадын Чжухай хотын тэтгэвэртээ гарсан нэгэн иргэний агаарын нисэгч Гао Гуансюэ өөрийн төслөөр шумбагч завийг онгоц барьжээ. Одоо тэр өөрийн бүтээлээ худалдах бодолтой байна гэж “Чайна дейли” сонин бичжээ. Завийг орон нутгийн жуулчны нэгэн компани 380 мянган юаниар /59,6 мянган долл./ худалдаж авахад бэлэн байна.
Сибирьт ойн түймрийн талбай үргэлжлэн нэмэгдсээр байна. Мягамар гаригийн өглөө түймэрт 11 500 га газар автагдаад байна. Красноярскийн хязгаар болон Томскийн муж, Тувагийн нутаг дэвсгэр дээр гал дүрэлзэж байна. Гал утраахаар хоёр мянга орчим хүн, 300 гаруй нэгж техник болон нисэх хүчин дайчлагдаад байна.
Кубанд үерийн уршгаар бүрэн эвдрэн нурсан барилга байшингийн тоо бараг 1200-нд хүрсэн тухай өнөөдөр ОХУ-ын Онц байдлын яамнаас «Интерфакс» агентлагад мэдээллээ. Яамны мэдээлснээр 29 мянган хүн бүх эд хогшилоо алдаж, бараг 5500 хүн их хэмжээний эд материалаг хохирол хүлээсэн байна. Орон сууны 8 мянган байшин бүс нутагт аадар борооны улмаас усанд авахуулжээ.
Япон даяар маш халуун байгаа учраас 13 хүн нас барж, 5400 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн тухай өнөөдөр Киодо агентлаг эрх баригчдын тоо баримтуудыг үндэслэн мэдээллээ. Гол төлөв хүүхдүүд ба хижээл насны хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлжээ. Хойд Хоккайдо арлаас гадна японы бараг бүх муж улсад Цельсийн шаталбараар 30 хэмээс илүү халуун байна.
Олимпийн наадмын тамирчид аврага амжилт тогтооход бэлдэж байхад лондоны халаасны хулгайчид арга ажиллагаагаа боловсронгүй болгож байна. Өдер бүр тэндний хулгай дунджаар 1700 хүнийг хохироож байна. Британийн цагдаагийн хүчин сонор сэрэмжтэй байхыг зочдод зөвлэв. Хулгайчид гудамжад нэг ёсны жужиг тоглож, жуулчдыг дээрэмдэж байна. Жуулчин Лондоны гудамжаар явж, Олимпийн нийслэлийн үузэсгэлэнт байдлыг сонирхон үзэж байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012