×
Нийгэм 22 Долоодугаар сарын 2012
Крымск хотын дарга Владимир Улановский болон бусад хэдэн түшмэдийг үерээс болж хүний амь эрсдсэнтэй холбогдсон хэргийн дагуу баривчилсан байна. ОУ-ын Мөрдөн байцаах хороо өнөөдөр энэ тухай мэдээллээ. Сүйрлийн аюултай үерээс болж Кубаньд 170 гаруй хүн амь насаа алдсан бөгөөд тэдний 150 гаруй нь Крымск хотын иргэд байжээ.
Осолд орсон Фукусима-1 АЦС-ийн ажилтнууд радиацийн хордлогын жинхэнэ түвшингийн талаарх мэдээг нууцлах даалгавар авсан тухай ОНХМХ-үүдэд гарсан мэдээллийг Япон улсын төр засаг мөрдөн шалгаж байна. Техникийн аюулгүй байдлыг санаатайгаар зөрчиж байгаа тухай мэдээллийг японы Асаши Шимбун сонин бямба гаригт нийтэлсэн юм.
АНУ-ын ТЦХ-ний Ф-16 сөнөөгч онгоц Япон улсын хойд нутгийн Хоккайдо арлын ойролцоо унасан байна. Японы хууль сахиулах байгууллагынхан энэ тухай мэдээлжээ. Болсон явдлын учир шалтгаан болон хүн хэлмэгдсэн эсэх талаар мэдээлээгүй байна. Хоккайдо арлын зүүн хойд нутагт байдаг Немуро хотоос холгүй далайд энэ онгоц унасан байна.
Нөхөн төлбөрийн 10 мянган рублийг Краснодарын хязгаарын усны үерт нэрвэгдсэн 42 мянган хүн өчигдөр авсан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны сайд Максим Топилин энэ тухай мэдээлсэн байна. 16 мянга гаруй хүн 150 мянган рубль авсан гэж тэр хэлжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлд төлөх 2 сая рублийн нөхөн төлбөрийг өгч дуусаж байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012