×
Нийгэм 21 Долоодугаар сарын 2012
Пүрэв гаригийн орой Бээжингийн метронд аюулгүй байдлын байцаагч эмэгтэйг барьццанд авсан нэгэн эрэгтэй хүнийг полицынхан буудан хороожээ. Энэ тухай “Чайна дейли” сонинд бичжээ. Уг явдал нь бээжингийн метроны 10 дахь шугамын Хуцзялоу станцад болжээ. Станц дээр дуудлагаар ирсэн полицынхан гэмтнийг бууджээ. Барьцаалагдсан эмэгтэй аврагдаж, харин уг хэргийг мөрдөн байцаах ажил явагдаж байна.

Орос улсын Татарстаны лалын шашны тэргүүн болон түүний амь насанд халдсан хэргээр тав дахь сэжигтэнийг саатуулаад байна. Тэр бол 36 настай Узбекистаны иргэн юм. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, тэр пүрэв гаригт шашны тэргүүн Илдус Файзовагийн автомашины араас дэлбэрэлт гартал дагасан аж.

Шри Ланкад шүүгч болон өмгөөлөгч нар шүүх хуралд хэрэг шүүхээс татгалжээ. Тэд гүйцэтгэх засгийг шүүхийн ажиллагаанд хөндлөнгөөс холилдон орж байна гэж үзжээ. Үүний шалтгаан нь тус улсын баруун-хойд хэсгийн Маннар хотод болсон саяхны нэг явдал болжээ. Хуульчдын үзэж байгаагаар, сайд шүүгчийг заналхийлсэн аж. Үнэнийг тогтоогч загасчны хоёр артелийн хөрөнгийн маргааныг шүүж байжээ. Үүний дүнд католик шашинтны талд ашигтай шийдвэр гарчээ.
АНУ ын ерөнхийлөгч Барак Обама Денверийн орчим, Колорадо мужид “Харанхуй рыцарь” Бэтмений тухай шинэ киноны нээлтийн үеэр алуучин маньчкийн гарт буудагдаж амиа алдсан үзэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж таван өдрийн гашуудал зарлажээ. Тодорхой тоо баримтаар эмгэнэлт явдлын улмаас 59 хүн шархаджээ, ихэнхи хүмүүсийн биеийн байдал туйлын хүнд байгаа аж. 12 хүн алагдсан.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун олон улсын хамтын ниймгэмлэгийг Лондонгийн Олимпийн тоглолтуудын үеэр “олимпийн эвлэрэл” мөрдөхийг уриалжээ. “Ирэх хэдэн хоногийн туршид Олимпийн болон Паралимпийн тоглолтуудын бамбар нь нь эрх тайвны дүүжин болог”гэж тус байгууллагын хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд дурджээ.
  БНХАУ –ын зүүн хэсэгт 4,9 баллтай газар хөдөлсөн тухай орон нутгийн ХМХ мэдээлжээ. Баасан гаригт Янчжоу тойргийн Цзянсу тосгонд орон нутгийн цагаар 20:21 минутад 4,9 баллтай газар хөдөлсөнийг тогтоожээ. Газар хөдлөлтийн голомт газрын гүний 5 метрт байжээ. Сина мэдээний порталын уламжилж байгаагаар, одоогийн байдлаар Баоин хотын тойрогт дөрвөн хүн шархадсан тухай тодорхой болоод байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012