×
Нийгэм 20 Долоодугаар сарын 2012
Мехди Гезали гэдэг шведийн иргэн Бургасын нисэх онгоцны буудалд террор үйлдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг Болгар, Шведийн эрх баригчид няцаав. Хууль сахиулах байгууллагууд өөр мэдээ баримтыг одоогоор дурдаагүй байна. Гэмт хэрэгтэн бол америкийн Гуантанамо шоронд хэдэн жилээр хоригдсон шведийн харьяатан юм гэж Их Британи, Болгарын хэвлэл үүний өмнө мэдээлсэн билээ.
Оросын цагдаагийн хучин кокаин мансууруулах бодисыг Өмнөд Америкаас нууцаар оруулах томоохон сувгийг хаажээ. Олон улсын тусгай үйл ажиллагааны үр дүнд 85 сая долларын ертег бухий 70 кг кокаиныг хураав. Мансууруулах бодис худалдагчид ухэл таригч бодисыг банан жимс Эквадораас Санкт-Петербургад тээвэрлэх хелег онгоцуудаар мансуураах бодисыг нууцаар явуулж байсан аж.
Пентагон оросын Ми-17 10 нисдэг тэрэг нэмж худалдан авах хэлэлцээр «Рособоронэкспорт»-той байгуулав. Энэ тухай мэдээллийг Дэлхийн зэвсгийн худалдааг магадлдан шинжлэх төвийн сайтад нийтлэв. Тус хэлэлцээрийг одоо хучин төгөлдөр байгаа 2011 оны 5-р сарын хэлэлцээрт нэмэх юм. Урьд байгуулсан хэлэлцээрийн дагуу Ми-17 гэдэг 21 нисдэг тэрэг, сэлбэх хэрэгсэл, тоног төхөөрөмж Афгсанистанд нийлүүлнэ.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин лалын шажинтнуудын удирдагчдын амь насанд халдсантай холбогдуулан БНТатарстан Улсын Лалын удирдах газарт цахилгаан утас явуулсан тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Өчигдөр Казан хотноо Татартсаны муфтий Илдус Файзовын амь насанд халдасан тухай урьд мэдээлжээ. Тэрээр хүнд шархдав. Түүний туслагч асан Татарстаны лалын удирдах газрын сургалтын хэлтсийн дарга Валиулла Якуповыг буудан алжээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012