×
Нийгэм 18 Долоодугаар сарын 2012
Өчигдөр Японы Хонсю арлын Сизуока муж улсын «Хамаока» АЦС-д явагдсан сургуульд 4 мянга орчим хүн оролцов. Энэ удаагийн сургуулийн зорилго хүчтэй газар хөдлөлтийн хариуд авах шуурхай арга хэмжээг сургуулилах болон АЦС-д учирч мэдэх зохисгуй уршгийг сэрэмжлэхэд оршив.
Лондонд таксины жолооч нар Олимпийн наадам нээгдэхийн өмнөхөн эсэргүүцлийн арга хэмжээ авч байна. Тэд олимпийн зурвас гэгчээр явахыг хориглосонд дүргүйцэж байна. Жолооч нар эсэргүүцлээ илэрхийлэхээр парламентын байшинг руу машинуудаараа явж, хотын төвд хөдөлгөөнийг бараг бүрэн тасалдуулав. Дэлхийн янз бурийн орны тамирчид ба хөгжөөн дэмжигчид энэ өдрүүдэд Лондонд олноороо очиж байна. Хотын замууд бараг бөглөрсэн байна.
Шведын биологууд анх удаагаа ирвэсийн зулзагатай үүрийг олжээ. Үүрэнд зулзаганууд буюу гүенгүүд байжээ. Энэхүү олдворыг тэд хүн хүрхэд маш бэрхшээлтэй Монгол улсын Тост уулнаас олжээ. Ирвэсийн араас ажиглалт хийх оролдогыг аль эртнээс явуулж байв. Тэгээд дөрвөн жилийн өмнө тэдний хөдөлгөөнийг хянах боломжтой бага оврын датчикийг 19 ирвэсд суулгасан байжээ. Онгон байгальд энэ амьтан 7000 орчим толгой байна.  
Энэ оны 7-р сарын 1оросын автосонирхогчдын хувьд хар өнгийн бууралттай шилнээсээ хагацах баяргүй өдөр болов. Энэ өдрөөс эхлэн Орос улсад хар өнгийн бууралттай шилэнд илүү хатуу шийтгэл оноох юм. Энэ бол 15 орчим долларын мөнгөн торгууль бөгөөд хамгийн аймшигтай нь гэвэл ийм машиныг ашигласан тохиолдолд улсын бүртгэлийн дугаарыг нь хураан авна.
Лондоны засаг дарга Борис Жонсон олон сая фунтын торгуулиас сэргийлэн сэрэмжлэхийн тулд ЕХ-д 2012 оны Олимпийн наадмын нийслэлийн агаарын тухай хуурамч мэдээлэл олгожээ. Хянан шалгах станцуудын тойрны агаарыг тусад нь цэвэрлсэн явдал үүнд туслав. Лондоны 4 мянган оршин сүүгч жил дутам агаарын бохирдолтой холбоотой өвчнөөр нас барж байна.
Оросын Холбооны аюулгуй байдлын алба Хятадаас хиймэл мансууруулах бодисыг Орос улсад нууцаар оруулаж байсан олон улсын гэмт хэргийн булгийн ажиллагааг тасалдуулан зогсоов. Энэ үйл ажиллагааны ачаар мансууруулах бодисыг нууцаар оруулах томоохон сувгийг хааж, 24 хүнийг эрүүгийн хариуцлагад татсан тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012