×
Нийгэм 17 Долоодугаар сарын 2012
Түүнд оролцох 38 машин 12 өдрийн дотор гурван улсын нутаг дэвсгэрээр 2 мянган км урт замыг туулах юм. Синьхуа агентлагийн мэдээлснээр авто аялал зургаан үе шаттай. Зам нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг дамжин Байгал нуурт хүрч дуусна. 2006 онд БНХАУ-ын биеийн тамир, спортын улсын ерөнхий удирдах газраас жил дутмын авто аялалыг санаачлажээ.
Тони Блэр ерөнхий сайдын албыг хаших хугацаанд Их Британийг харь гаригийнхнаас хамгаалахыг оролджээ. Энэ тухай саяхан тус улсын Үндэсний архиваас гаргасан нууц материалыг нийтлэгдсэний дараа тодорхой болжээ. Сонирхолтой нь, Блэр дэлхийн гадуурх соёл иргэншилүүдийн идэвхитэй байдлын тухай мэдээлэл цуглуулах харь гаригийнхны асуудлаар мэргэжилтэнүүдтэй тусгай комиссийнхонтой уулзалт хийжээ.
Үлэг гүрвэлийн хүрээлэн Уралын Магнитогорск хот орчимд бий болов. Бүх үзмэрий нь тусгай хуванцраар бүрэн хэмжээгээр нь хийжээ. Эдгээр үзмэр жинхэнэ үлэг гүрвэлтэй яг адилхан байгаа хийгээд амьсгаалж, ам ангайж, дуугарч байна. Одоо хүрээлэн 28 үзмэртэй. Үлэг гүрвэлээс гадна дөрвөн метр өндөр сармагчин, тэмээ, анааш, цагаан баавгай үзэгчдийг зугаацуулж байна.
Цэргийнхэн ба аврагчид Оросын баруун-өмнөд Краснодар хязгаарын Крымский районд үерийн уршгийг арилгасаар байна. Өнгөрсөн хоногт Оросын Онц байдлын яамны бүлгийн бүрэлдэхүүнийг өргөжүүлсэн хийгээд одоо тэнд нийт 18 мянга гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Хотод нэмэлт 5 мянга гаруй цэргийн албан хаагч очлоо. Тэд гол төлөв барилга байшингуудыг цэвэрлэж байна. Крымскад сэргэн босгох ажил өдөр шөнөгүй үргэлжилж байна.
Орос улс ОУСС-д багийн гишүүдийнхээ тоог хэвээр хадгална. Оросын сансрын агентлаг станцын оросын хэсэгт гадаадын түншүүдэд орон тоо олгож, өөрийн багийн гишүүдийн тоог цөөрүүлэхгүй гэж өнөөдөр тусгай газрын тэргүүн Владимир Поповкин мэдэгдлээ. Оросын сансрын нисэгчид ОУСС-д нөр их ажил хийж, эрдэм шинэжилгээний туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэж тэрээр тайлбарлан хэлэв.
ОХУ-ын Номхон далайн Тэнгисийн цэргийн нисэх хүчин Владивостокд болох АТЭСийн ДХУ-н аюулгүй байдлыг хангах болно. Энэ тухай Тэнгисийн нисэх хүчний хэвлэлийн албаны төлөөлөгч нэгдүгээр зэргийн ахмад Роман Мартов РИА Новости агентлагт ярьжээ. Өмнө нь мэдээлж байснаар, 2012 оны 9-р сад Владивосток хотод АТЭС-ийн ДХУ-ыг зохион явуулах юм.
Оросын хилчдийн “Дзержинский” харуулын хөлөг онгоц Хятадын далбаатай агнуурын хөлөг онгоцны араас удтал хөөцөлдөж, буудалцсаны дараа даваа Японы тэнгист саатуулжээ. Хулгайн анчдын онгоны хөндийд 22,5 тонн кальмар загас байжээ. Энэ тухай өнөөдөр Оросын Улсын Аюулгүй байдлын албаны Зүүн-хойд хилийн удирдлагын төлөөлөгч РИА Новости агентлагт уламжилжээ.
Японд 40 хэмийн халуун болсны улмаас даваа гаригт наршисан байж болзошгүй шинж тэмдэгтэй 693 хүн эмчид ханджээ. 84 настай нэгэн эрэгтэй нас барсан гэж тус улсын байгалийн гамшиг болон түймэрийн үр дагавартай тэмцэх агентлагаас уламжилсныг иш татан ХМХ -үүд мэдээлжээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012