×
Нийгэм 15 Долоодугаар сарын 2012
Хүчтэй усны үерт нэрвэгдсэн Крымск хотыг сэргээхэд холбооны болон хязгаарын төсвөөс 9 тэрбум орчим рубль гаргана. Краснодар хязгаарын амбан захирагч Александр Ткачев хотыг өдөр бүр эргэх ажлынхаа үеэр нутгийн оршин суугчидад ингэж мэдэгдсэн байна. Эмгэнэлт байдал болсон газарт байрласан штабуудын ажлын талаар тэр бас мэдээлсэн байна.
Аланья хотын Озкаймак Селект зочид буудалд өвдөж бямба гаригт түргэн тусламж дуудсан оросын жуулчид өнөөдөр эмнэлэгэээс гарсан байна. ОХУ-ын Ерөнхий консулын газар энэ тухай мэдээлжээ. Энэ зочид буудалд байсан оросын 20 гаруй жуулчид хоолны хордлого авсан нь бямба гаригийн өглөө эрт тодорхой болсон юм. Аланьяд нэмэх 50 хэм хүрч байгаа нь гастроэнтерит өвчин гарах учир шалтгаан болсон байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012