×
Нийгэм 14 Долоодугаар сарын 2012
Тувад «Устуу-Хүрээ» буддын сүмийг сэлбэн шинэчилж дуусч байна. Тэр 1905-1907 онд барьсан сүмтэй яг адилхан болно. Тува гаралтай Москва мужийн засаг дарга Сергей Шойгу өчигдөр тийшээ очлоо. Одоо ханын зураг зурах, шавааслах ажил ид явагдаж байна. Сергей Шойгугийн хэлснээр хожим энд сургууль, түвдийн эмнэлгийн төв зэрэг барилга байгууламж бий болох юм.
Гурван өдөр дараалан аадар бороо орсны улмаас үерт нэрвэгдсэн японы баруун-өмнөд бүс нутгийн бараг 240 мянган оршин суугч өнөөдөр арга буюу гэр орноо орхин явж байна. Гай гамшигт 20 хүн эндсэн тухай Франс Пресс агентлаг орон нутгийн эрх баригчдын мэдэгдлийг үндэслэн уламжлав. Өнөөдөр японы баруун-өмнөд Кюсю арал ахин үер, нуралтад нэрвэгдэж болзошгүй гэж японы цаг уур судлаачид анхааруулав.
Өнөө өглөө Афганистаны Саманган мужид афганы парламентчийн охины хуримын үер гарсан халдлагад нилээд хэдэн улс төрч болон хүчний байгууллагын удирдагчид алагджээ. Мэдээлж буйгаар Айбак хотын “Очир эрдэнийн ордон” зочид буудлын хуримын танхимд амиа золиослогч өөрийгөө дэлбэлжээ. Уг дэлбэрэлт Самангани парламетын гишүүн хаалганы дэргэд зочдыг хүлээж авч байх тэр үед гарчээ.
Орос улсын зүүн-өмнөд хэсгийн Сувд гэж Халимаг улсыг зүй ёсоор нэрлэдэг. Орос улсын бүхий л нутаг дэвсгэртэй харьцуулахад тус Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр жижигхэн юм. Тус улсын нийт талбай ердөө 79 мянган метр кв, гэхдээ энд бишрүүлэх юм олон бий. Ингээд нийслэл хот Элстэй хотоос эхэлъе. Элстэй хот нь анх 1865 онд байгуулагджээ.
Сүүлийн долоо хоногт хятадын зүүн Шаньдун мужийн 3 сая гаруй хүн аадар бороонд нэрвэгдэж, 4 хүн амь үрэгджээ. Усанд авахуулах аюул тулгарсан нутгаас 100 мянга гаруй хүнийг нүүлгэсэн тухай « Синьхуа» агентлаг мэдээлэв. Аадар бороо, хүчтэй салхи тариалан, ус барилга байшингууд ба тэжээвэр малыг устгав. Мужид 1,5 тэрбум юанийн эдийн засгийн хохирол учрав.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012