×
Нийгэм 12 Долоодугаар сарын 2012
Өмнөд солонгосын архины томоохон Hite –Jinro үйлдвэр өөрийн бүтээгдэхүүн дээрээ согтуугаар үйлдэх түрэмгийллээс сэрэмжлэх санамж гаргажээ. Бид согтууруулах ундаа хэрэглэгчдийн тулгамдсан асуудлуудын хариуцлагыг нийгмийн өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх гэж үүнийг сэдсэн юм. Үүнийг бид хэрэглэгчдэд согтууруулах ундааг соёлтой хэрэглэх үүднээс гаргасан гэж компаний төлөөлөгч мэдэгджээ.
Аадар бороо орж, усанд авахуулах аюул тулгарсан учир Японы өмнөд Кюсю арлын Кумамото хотын захиргаа 50 мянган оршин суугчийг нүүлгэх гэж байна. Урьд өмнө ийм аадар бороо ороогүй гэж Кумамото муж улсын цаг уурын судлалын албанаас тэмдэглэв. Нуралтын үеэр наанадаж 10 хүн амь үрэгдэж 20 хүн сураггүй алга болсон.
Хятадад тэтгэвэрт гарах насыг нэмж 65-д хүргэх асуудал микроблогийн хэлэлцүүлгийн гол сэдэв байсаар байна. БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн зохион байгуулсан семинарээс хойш санал шүүмжлэл өрнөв. 2045 он гэхэд хятадууд 65 настайдаа тэтгэвэрт гарна гэж зарим шинжээч семинар дээр мэдэгдэв. Энэ мэдэгдэл хятадын хэвлэл мэдээллийн хэрэслийн гол сэдэв тэр даруй болсон.
Орос улсын өмнө зүгт болон Японд гарсан үер бол энэ зуны байгалийн сүйрлийн дөнгөж эхлэл. Байгалийн сүйрлүүд нь улам тайлагдашгүй болж байна. Цаашид тэдгээр нь бүр хэвийн болж мэднэ. Энэ нь цаг уурын шилжилтийн давалгааныг өдөөж байгаа төдийгүй дэлхийн байгалийн хүмүүнлэгийн сүйрэлтэй тэнцэх болно гэж “Оросын дуу хоолойн” шинжээч таамаг дэвшүүлж байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакын ах эрх баригч намаас сонгогдсон депутат асан Сэнури Ли Сан Дык шудрага, даруу, өөрийнхөө хэрэгцээг хязгаарлах ёс журмыг умартаж, их хэмжээний хахууль авчээ. Хагас сая гаруй долларын хахууль авсан тул түүнийг шоронд хорив. Тэр ийм хахууль авч, хадгалагчид ба төрийг хууран мэхлэхэд нь хоёр банканд туслажээ. Эдгээр банк дампуурав.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012