×
Нийгэм 11 Долоодугаар сарын 2012
2011 оныг байгалийн онц нөхцлийн жил хэмээн зарласан гэж АНУ-ын засаг захиргаанаас агаар мандал, тэнгис далайн судлалын үр дүнгээр бэлтгэсэн илтгэлд өгүүлжээ. Сүүлийн жилд дэлхий даяар байгалийн маш олон сүйрэлд олон хүн амь үрэгдсэн гэж өнөөдөр засаг захиргааны төлөөлөгч мэдээллээ.
Токиогийн амьтны хүрээлэнд төрсөн пандагийн бамбарууш өнгөрсөн долоо хоногт уушигны хатгааны улмаас нас нөгчив. Бамбарууш төрсөн явдал нь жинхэнэ шуугиан тарьсан бөгөөд эрх чөлөөгүй амьдралд байгаа хулсны баавгай 24 жилийн хугацаанд анх удаагаа зулзагалжээ. Хятадаас авчирсан Син Син том баавгайн бамбарууш нь 7-р сарын 5-нд мэндэлсэн бөгөөд биеийн байдал нь сайн байсан. Түүний төрсөн явдалд улс даяараа баярлажээ.
Интернет чөлөөтэй байсан ч цогц дүрмийг удирдлага болгох ёстой гэж эрх баригч «Нэгдсэн Орос улс» намын удирдагч, ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев үзэж байна. «Сүлжээ чөлөөтэй байх ёстой» гэж өнөөдөр ерөнхий сайд «Нэгдсэн Орос улс» фракцын төлөөлөгчидтэй хийсэн уулзалт дээр хэллээ. Үүний хамт янз янзын аюултай зүйлийг арилгах ёстой гэж Медведев үзэж байна.
Орчин үеийн Хятадын гол тулгамдсан асуудал бол “муу эзэн хааны“ тулгамдсан асуудал юм. Ийм санааг америкийн нэрт улс төр судлаач Фрэнсис Фукуяма “American Interrest” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлдээ бичжээ. Фукуямагийн үзэж байгаагаар, хэрвээ засгийн эрхэнд ноён нуруутай, ухаалаг хүмүүс байх юм бол Хятадын улс төрийн систем нь маш үр дүнтэй ажиллаж чадна гэжээ.
Уфологийн хэлбэлзэлтэй жуучлалын шинэ чиглэл Ленинград мужид дэлгэрээд байна. Нэгдүгээрт, энэ нь харь гаригийнхны таваг унасан газар аваачих нь. Хоёрдугаарт, орон нутгийн финн-угорын бага ястан -вепсуудын өвөрмөц соёлтой танилцуулах юм. Вепсуудын амьдардаг, хүрч очиход саад бэрхшээл ихтэй ой мод руу хийх ер бусын аялал нь 1961 эхтэй юм.
Гадаадын иргэд ОХУ-д байх бүх хугацаанд хяналтын дор байх ёстой гэж өнөөдөр Пенза хотноо Оросын ДХЯ-ны тэргүүн Владимир Колокольцев сэтгүүлчдэд мэдэгдлээ.Оросын Холбооны цагаачлалын албаны мэдээллийн шинэ системийг энд нээсэн байна.«Гадаадын иргэд Оросын нутаг дэвсгэрт байх бүх хугацаанд хяналтын дор байх ёстой. Тэд эрх зүйн статус, эрхээ сайн мэдэж, үүргээ бүрэн биелүүлэх ёстой» гэж тэрээр онцлов.
Европт маш халуун байна. Үүний улмаас 100 гаруй хүн эндэв. Олонхи улсад халуун хэдэн долоо хоног дараалан Цельсийн шаталбараар 40 хэмээс давж байна. Болгарын хэд хэдэн хотод аюулын «улбар шар тувшинг» тогтоов. Софид түргэн тусламжийн эмч нар өдөр шөнөгүй жижүүр хийж байна. Македонид бас маш халуун байна. Хорватад гал түймэр гаарч байна.
Оросын Крымск хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан үерийн улмаас хохирогсдод 300 орчим тонн хүмүүнлэгийн ачаатай автомашины цуваа ирлээ гэж Оросын ОБЯ уламжлав. Орос улсын өнцөг булан бүрээс хохирогсдод хүнсний болон энэ тэргүүн хэрэгтэй зүйлүүдийн тусламж ирсээр байна. 7-р сарын 7-ны шөнө болсон үерт Краснодарын хязгаарын 7 мянга гаруй оршин суугчдын орон байр живсэн юм.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012